Хэрхийн гаралтай үе мөчний өвчин ,тулайн гаралтай үений үрэвсэл ,үе ясжих , үе мөчний үрэвсэлт өвчнүүд ,халдварын гаралтай өвөрмөц бус олон үений үрэвсэл ,Бехтеревийн өвчин ,үлд, тромбофлебит, Холбогч эдийн тархмал өвчин, мэдрүүлийн өвдөлт, үений уутны үрэвсэл, түрүү булчирхайн үрэвсэл, давсагны үрэвсэл, өндгөвчний үрэвсэлт өвчин, бөөрний болон бусад үрэвсэлт өвчний үед тус тус хэрэглэнэИндомоныг хоол идэх үед буюу хоолны дараа уунаЭмийн тунг өвчний онцлог, өвчтөний биеийн байдалд тохируулан тогтооноНасанд хүрэгсдэд эхлээд 25мг-аар өдөрт 2-3 удаа хэрэглэх ба дараа нь хоногийн тунг 150мг зарим тохиолдолд 200мг хүртэл нэмэгдүүлнэХэрэв гаж нөлөө илэрвэл тунг тохиромжтой хэмжээ хүртэл багасгаад дараа нь аажим ихэсгэнэИндомоны шахмал эмийг тосон түрхэцтэй нь хамт хэрэглэвэл илүү үр дүнтэй