Хувь хүнд тохируулан, өвчний хүнд хөнгөний зэрэг болон хоол хүнсний найрлагаас хамааруулан тунг тогтооно. Хувь хүний, тохиромжтой тунг сонгохын тулд Креон бэлдмэл нь Креон® 10000, Креон® 25000, Креон® 40000 гэсэн гурван төрлийн тунтай байдаг. Бэлдмэлийг хоолны үеэр эсвэл шууд хоолны дараа хэрэглэнэ. Бүрээсийг бүтнээр нь, хугалалгүй, зажлалгүй хангалттай хэмжээний шингэнээр даруулан эсвэл хөнгөн зууштай хамт залгиж хэрэглэнэ.