Бэлдмэлд мэдрэг нянгаар үүсгэгдсэн дараах халдварт үрэвсэлт өвчнүүдийн үед хэрэглэнэ. Амьсгалын дээд зам ба чих хамар хоолойн халдвар: дунд чихний үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, хамрын дайврын хөндийн үрэвсэл, залгиур хоолойн үрэвсэл; Улаан эсэргэнэ; Амьсгалын доод замын халдварууд: бактерийн гаралтай уушигны ба гуурсан хоолойн үрэвсэл; Арьс ба зөөлөн эдийн халдвар: ёлом, импетиго, арьсны хоёрдогч идээт халдвар; Шээс бэлгийн замын халдварууд: заг хүйтний ба заг хүйтний бус гаралтай шээсний сүвийн үрэвсэл, умайн хүзүүний салст бүрхүүлийн үрэвсэл; Лаймын өвчин ба erytema migrans-ын эмчилгээний эхэн үед; Хеликобактериар үүсгэгдсэн ходоод, 12 хуруу гэдэсний үрэвсэл, ходоодны шархлааны үед.