Артерийн даралт ихсэх өвчний үед эхлээд 5 мг тунгаар хоногт нэг удаа хэрэглэнэ. Хоногийн дээд тун нь 10 мг (хоногт нэг удаа) байна. Харин жин багатай, бие муутай, өндөр настай хүмүүс, элэгний дутагдалтай өвчтөнд хоногт 2,5 мг-аар нэг удаа хэрэглэх бөгөөд даралтын зэргээс хамаарч тунг нэмж хэрэглэж болно. 6-17 насны хүүхдэд ууж хэрэглэх бэлдмэлийн даралт бууруулах идэвхтэй тун 2,5-5 мг (хоногт нэг удаа хэрэглэнэ) байна. Харин 6-аас доош насны хүүхдэд хэрхэн нөлөөлдөг нь судлагдаагүй.Архаг явцтай болон судас агчилын зүрхний бахын үед 5-10 мг тунгаар хэрэглэнэ.