Ацецис бэлдмэл нь ацетилцистеин агуулдаг. Энэ нь бронхын салсыг шингэрүүлж ховхролтыг нь хөнгөвчилж амьсгалыг сайжруулна.Бэлдмэлийг их хэмжээний шүүрэл болон бронхын салсын шүүрлийн өөрчлөлт бүхий цочмог ба архаг бронхит (бронхын үрэвсэл), бронхоэктаз (бронхын байнгын тэлэгдэл), архаг явцтай уушгины бөглөрөлт өвчин (амьсгаадах, цэр их хэмжээгээр ялгарах, ханиалгах шинж бүхий удаан хугацаагаар үргэлжилдэг өвчин), уйланхайт хатуурал (уушги болон бусад эрхтэнд өтгөн салслаг шүүрэл илрэх шинжээр илэрдэг удамшлын өвчин) зэрэг амьсгалын тогтолцооны өвчний үед хэрэглэнэ.