Хамрын салст бүрхүүлийн цочмог үрэвсэл (ялангуяа ханиад шуухинааны үеийн хамар битүүрч нус гоожих), харшлын гаралтай хамрын салст бүрхүүлийн үрэвсэл (ялангуяа өвсний халууралт), судас хөдлөлийн гаралтай хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, хамрын салст бүрхүүлийн архаг үрэвсэл, дайвар хөндийн цочмог болон архаг үрэвсэл, дунд чихний цочмог үрэвсэл (эмчилгээний туслах арга болгож).Хамар орчмын хэсгийг мэс ажилбарт бэлтгэх болон уг хэсэг дэх мэс ажилбарын дараа хамар болон түүний дайвар хөндийн салст бүрхүүлийн хаванг арилгах зорилгоор хэрэглэнэ.