Нүдний даралт ихсэх өвчин:Нээлттэй өнцөгт нүдний даралт ихсэх өвчний үед 250мг (1 шахмал) тунгаар хоногт 1-4 удаа хэрэглэнэ.Хоёрдагч нүдний даралт ихсэх өвчин: 250мг тунгаар (1 шахмал) 4 цагийн зайтай хэрэглэнэ. Нүдний даралт ихсэх өвчний цочмог хөдлөлийн үед 250мг (1шахмал) тунгаар хоногт 4 удаа хэрэглэнэ.Эпилепси:Насанд хүрэгсэд ба хүүхэд: Хэвийндээ хоногт 8-30мг/кг жинээр тооцон хэрэглэх бөгөөд хоногийн тунг 1-4 хувааж хэрэглэнэ. Тохиромжтой тун нь хоногт 375-1000мг (1,5 – 4 шахмал) юм.Ацетазоламидыг уналтын эсрэг бусад эмтэй хамт хэрэглэж байгаа үед эмчилгээний эхэнд 250мг (1 шахмал) тунгаар хоногт 1 удаа хэрэглэнэ. Хүүхдэд хоногт 750мг-ээс их тунгаар хэрэглэхгүй.Эмийн бэлдмэлийн нөлөөгөөр үүссэн болон цусны эргэлтийн дутагдлын үед илрэх хавангийн эмчилгээнд:Эхлээд 250-375мг (1-1,5 шахмал) тунгаар хоногт 1 удаа өглөө хэрэглэнэ.Шээс хөөх тохиромжтой үйлдэл нь бэлдмэлийг хэрэглэснээс хойш 2 дахь өдөр илрэх ба эсвэл 1 өдрийн завсарлагатай 2 өдөр дараалж хэрэглэнэ.Ацетазоламидын эмчилгээний үед зүрхний дутагдлын эмчилгээг (жишээ нь: гликозид хэрэглэх, хоолонд давс хязгаарлах, калийн ион нөхөх) үргэлжлүүлнэ.Цочмог хоолойн өвчин:Бэлдмэлийг хоногт 500-1000мг (2-4 шахмал) тунгаар хэрэглэх бөгөөд хоногийн тунг хэд хэд хувааж хэрэглэнэ.Өндөрт гарсан (хоногт 500м-с дээш) тохиолдолд хоногт 1000мг (4 шахмал) тунгаар хэрэглэх ба хоногийн тунг хэд хэд хувааж хэрэглэнэ.Өндөрт гарахаас 24-48 цагийн өмнө бэлдмэлийг хэрэглэх ба уулын өвчний шинж илэрвэл шаардлагатай тохиолдолд эмчилгээг дараагийн 48 цаг болон үүнээс удаан үргэлжлүүлнэ.