-        Лактулозын уусмалыг  тэр чигээр нь болон шингэрүүлээд   ууж болно. Нэг  удаагийн тунг  балгаад  амандаа удаан байлгалгүйгээр шууд залгих хэрэгтэй.   Хүн нэг бүрд хэрэглэх тун   адилгүй.
-        Өдөрт ганц удаа ууж байгаа тохиолдолд зөвхөн нэг тогтсон цагт  жишээ нь өглөөний ундны дараа хэрэглэх ёстой.
-        Туулгах эм хэрэглэж буй үед шингэнийг  хангалттай хэмжээгээр (өдөрт 1.5-2 литр буюу 6-8 аяга ус)  уух хэрэгтэй.
-        Эмийн тунг нарийн баримтлахын тулд дагалдан ирдэг хэмжээстэй аягыг хэрэглэнэ. Харин жижиг цаасан савлагаатай бол уутны буланг  урж онгойлгоод шууд сорж ууна.
Баас шингэлэх  зориулалтаар хэрэглэх бол:  хэмжээст аягаар хэмжин өдрийн тунг нэгмөсөн эсвэл тунг 2 хувааж  2 удаа ууна. Анхны тунг  уусны дараа биед гарч буй өөрчлөлтөөс хамааран дараагийн тунг тогтооно. Зарим хүнд 2-3 хоногийн дараа эмчилгээний үр дүн гарах нь бий.
| Нас | Эхний тун | Цаашид хэрэглэх тун | 
| Насанд хүрэгсэд ба өсвөр насныхан | 15-45 мл (1-3 уут) | 15-30 мл (1-2 уут) | 
| 7-14 насны хүүхэд | 15 мл (1 уут) | 10-15 мл (1 уут*) | 
| 1-6 настай хүүхэд | 5-10 мл | 5-10 мл | 
| 1 хүртэл насны хүүхэд | 5 мл хүртэл | 5 мл хүртэл | 
 
* хэрэв нэг удаагийн уух хэмжээ  15 мл-с бага байвал  бортгон савлагаатай бэлдмэлээс хэрэглээрэй.
-        Элэгний шалтгаант энцефалопатийн үед насанд хүрэгсдэд хэрэглэх
Эхний тунг  өдөрт 20-30 г буюу 30-45 мл (2-3 уут) тунгаар 3-4 удаа  ууж эхлээд дараа нь  хувь хүний онцлогт тохируулан хоногийн тунг тогтооно.  Хоногт дээд тал нь 2-3 удаа шингэн  баас гарч   байхаар  тунг тохируулна.
-        Хүүхдэд хэрэглэх:
Элэгний шалтгаант энцефалопатитай 18-с доош насны хүүхдэд хэрэглэсэн туршлага байхгүй учраас үр дүн ба аюулгүй байдлын үнэлгээ хийгдээгүй.
-        Өндөр настанд  болон элэг бөөрний дутагдалтай өвчтөнд:
-        Лактулоза цусанд бараг шимэгддэггүй учир тунг тусгайлан зохицуулах шаардлагагүй.