Халуурах шинж бүхий амьсгалын замын цочмог өвчнүүд, томуу, дархлаажуулсны дараах халууралт болон бусад халдварт үрэвсэлт өвчнүүдийн үед халуун бууруулах зорилгоор хэрэглэнэ. Мөн толгой ба шүдний өвдөлт, мигрень, мэдрэлийн өвдөлт, чих ба хоолойн өвдөлт болон хөнгөн ба дунд зэргийн бусад өвдөлтийн хам шинжийн үед өвдөлт намдаах, халуун бууруулах зорилгоор хэрэглэнэ.