Мөнгөжүүлсэн тосыг заавал эмчийн хяналтанд, зааврын дагуу хэрэглэнэ. Тосыг хэрэглэхийн өмнө арьсны түлэнхийн үхэжсэн хэсгийг цэвэрлэнэ. Арьсны гэмтлийн байдлаас шалтгаалж хоногт 1-2 удаа /өглөө, орой/ 2-4 мм-ын зузаантай түрхэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 10-14 хоног. Шарханд боолт тавьсан тохиолдолд боолтыг өдөр бүр солих шаардлагатай. Боолтыг солих бүрт ариутгагч уусмалаар шүүдэс болон арьсны үхжсэн хэсгийг цэвэрлэнэ. Тосыг түрхэхэд ямар нэгэн өвдөлт байхгүй, хувцас цагаан хэрэглэлд толбо үүсэхгүй. 2-с дээш сартай болон бага насны хүүхдэд насанд хүрэгчдийн тунгаар тосыг хэрэглэж болно.