Омапоне Пери тарилгын шингэн нь өнгөгүй, тунгалах хуванцар савлагаатай, 3 тасалгаанд савлагдсан уусмал бөгөөд гадуур нь хүчилтөрөгч шингээгч бүхий битүүмжилсэн ууттай байна. Битүүмжилсэн савлагаа дотор тунгалаг, үл ялиг шар өнгийн А уусмал (амин хүчил ба эрдэс), тунгалаг, үл ялиг шар өнгийн уусмал В (глюкоз), цагаан өнгөтэй нэгэн төрлийн уусмал С(липидын цийдмэг) тус тус савлагдсан байна.