Ууж хэрэглэнэ (хэлэн дээрээ задлах ба залгина).Хүн бүр Он.сетрон-Денк 8мг ОДТ аманд задардаг шахмалыг хэрэглэхийн өмнө нэрлэсэн нүхийг салгана. Хар өнгөтэй булангийн хэсгээс хальсан мөнгөлөг цаасыг хуулан салган авах ба доод талаас нь зөөлөн дарж эмийн хэлбэрийг болгоомжтой авна. Аманд задардаг шахмалаар блистер мөнгөлөг цаасыг нэвт дарж болохгүй. Хүүхдэд үйлчлэгч бодис нь бага тун бүхий эмийн хэлбэр (Он.сетрон-Денк 4 мг ОДТ бэлдмэл) илүү тохиромжтой. Бэлдмэлийг эмч болон эм зүйчийн зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ. Хэрэв ойлгомжгүй зүйл байвал эмчлэгч эмч болон эм зүйчээс асууна.Зөвлөж буй тун:Цитостатик бэлдмэл болон туяа эмчилгээний улмаас үүссэн дотор муухайрал, огилт, бөөлжилт.Насанд хүрэгсдэд:Цисплатин гэх мэт хими эмчилгээний бэлдмэл (хими эмчилгээний ажилбар) бүхий хүчтэй бөөлжилт үүсгэдэг эмчилгээ (хүнд хэлбэрийн дотор муухайралт үүсгэдэг): Ондансетроныг эхлээд 8мг тунгаар судсанд тарих ба эмчилгээг цаашид үргэлжлүүлнэ:Он.сетрон-Денк 8мг ОДТ аманд задардаг шахмалыг 1 ширхгээр 12 цагийн зайтай (өглөө ба орой) хэрэглэх ба эмчилгээний нийт үргэлжлэх хугацаа 5 хүртэл хоног байна. Циклофосфамид, доксорубицин, карбоплатин гэх мэт хими эмчилгээний бэлдмэл (хими эмчилгээний ажилбар) бүхий дунд зэргийн явцтай дотор муухайралт үүсгэдэг эмчилгээ: Он.сетрон-Денк 8мг ОДТ аманд задардаг шахмалыг 1 ширхгээр хими эмчилгээний бэлдмэл хэрэглэхээс 1-2 цагийн өмнө хэрэглэнэ. Дараа нь Он.сетрон-Денк 8мг ОДТ аманд задардаг шахмалыг 1 ширхгээр 12 цагийн зайтай (өглөө ба орой) хэрэглэх ба эмчилгээний нийт үргэлжлэх хугацаа 5 хүртэл хоног байна. Туяа эмчилгээний үеийн дотор муухайрал, огилт, бөөлжилт:Он.сетрон-Денк 8мг ОДТ аманд задардаг шахмалыг 1 ширхгээр 12 цагийн зайтай (өглөө ба орой) хэрэглэнэ. Энэ тохиолдолд эхний тунг туяа эмчилгээнд орохоос 1-2 цагийн өмнө хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь туяа эмчилгээний хугацаанаас хамаарна.
Үйлдвэрлэсэн улс: Герман