Насанд хүрэгсэд Полиэтилен гликол + Электролит(Пекол) – ийн 1-2 литр уусмалыг хэрэглэнэ. Хамгийн ихдээ 4 литрийг өгч болно. 1 уут Полиэтилен гликол + Электролит(Пекол) – ийн нунтагийг буцалгаж хөргөөсөн 2 литр усанд найруулан бүрэн уусгах ёстой. Гаргаж авсан уусмалыг аягаар (ойролцоогоор 200мл) ууна, 1 цагт 5 аяга ууна. Полиэтилен гликол + Электролит(Пекол) уусмал ууснаас хойш ойролцоогоор 1 цагийн дараа өтгөн гарч эхлэнэ. Хэд хэдэн удаа суулгаж болох ба эмчилгээг шулуун гэдэс цэвэрлэгдэх хүртэл үргэлжлүүлнэ. Ихэнхдээ 1-2 литр уусны дараа бүрэн угаагдана.