Хэрэглэх арга, тун нь өвчний хүндрэл, халдварын төрөл, бие махбодын байдал, нас, жин, өвчтөний бөөрний үйл ажиллагаанаас хамаарна. Судсаар тарьж хэрэглэх нэг удаагийн тун 200мг (хүнд хэлбэрийн халдварын үед 400мг) бөгөөд хоногт 2 удаа 1-2 долоо хоног, өвчний байдлаас хамаараад түүнээс илүү хугацаагаар хэрэглэж болно. 200мг тун бүхий тарилгыг дуслаар тарьж хэрэглэх хугацаа 30 минут, 400мг бүхий тарилгыг дуслаар тарьж хэрэглэх хугацаа 60 минут. Цочмог гонорейн үед 100мг тунг судсаар тарина. Мэс заслын дараах халдвараас сэргийлэх зорилгоор мэс ажилбараас 30-60 минутын өмнө 200-400мг тунг судсаар тарина.