Дотуур ууж хэрэглэнэ. Насанд хүрэгчид, 8-с дээш насны хүүхдэд: Хөнгөн, дунд хэлбэрийн халдваруудад өдөрт 2 г тунг хуваан ууна. Хүнд хэлбэрийн халдварын үед өдөрт тунг 4г хүртэл нэмэгдүүлнэ. Өндөр настан: тусгай заагдсан тун байхгүй. Тэмдэглэл: бага насны хүүхэд, нярайд эритропед, эритромицин этилсукцинат хөвмөл хэрэглэж болно. 2-8 насны хүүхдэд хөнгөн, дунд зэргийн халдварын эмчилгээнд өдөрт 1 г тунг хуваана. Нярай, хөхүүл хүүхдэд хөнгөн, дунд зэргийн халдварын эмчилгээнд өдөрт 500мг тунг хуваан уулгана. Хүнд хэлбэрийн халдварын үед тунг хоёр дахин нэмэгдүүлэн өгнө.