Унтахын өмнө үтрээнд хийнэ. Шээс бэлгийн замын салст бүрхүүлийн хатингаршилд: эхний 2-3 долоо хоногт 1 (0,5 мг) лаа хийн, цааш тунг багасган шинж тэмдэгээс хамааран долоо хоногт 1 (0,5 мг) лаагаар 2 удаа хийнэ. Цэвэршилтийн дараах үеийн эмэгтэйд мэс заслын өмнө дараа: Хоёр долоо хоногт 1 (0,5 мг) лаагаар мэс заслын өмнөөс эхлэн дараа үргэлжлүүлнэ. Оношлогоонд Түрхэцээс долоо хоногийн өмнө өдөрт 1 ширхэг лаа хэрэглэнэ. Хэрэв тохиолдлоор эмийн тунгаа мартсан бол дараагийн тунг нэн даруй хэрэглэнэ. Гэхдээ өдөрт хэрэглэх тунгаа л аван цааш ердийн дэглэмд шилжинэ. Нэг өдөр тунг давхарлан хэрэглэхгүй. Эмэгтэй даавар орлуулах эмчилгээ хийлгээгүй эсвэл эмэгтэйд даавар орлуулах хосолсон эм ууж буй бол Эстринормыг дурын өдрөө эхлүүлж болно. Даавар орлуулах эмчилгээг мөчлөгөөр хэрэглэсэн бол мөчлөгөөс хойш нэг долоо хоногийн дараагаас эстринормыг хэрэглэнэ.