Метронидазолыг түүнд мэдрэг нянгаар үүсгэгдсэн дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд: Мэс ажилбарын үеийн, ялангуяа хэвлийн хөндийн эрхтэнүүд болон шээсний замын эрхтэнүүдийн мэс ажилбарын үеийн агааргүйтнээр үүсгэгдсэн халдваруудын эмчилгээ болон халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор, Агаартан-агааргүйтнээр хавсарч үүсгэгдсэн холимог халдварын хавсарсан эмчилгээнд, Ходоод болон элэгний хүнд хэлбэрийн амёбиаз, Сепсис, Хэвлийн гялтангийн үрэвсэл, Ясны чөмөгний үрэвсэл, Эмэгтэйчүүдийн халдварууд, Тархи болон бага аарцгийн буглаа, Уушгины буглаат хатгаа, Хийт үхжил, Арьс болон зөөлөн эд, яс, үений халдвар зэрэг болно.