Цефиксим нь ууж хэрэглэдэг идэвхтэй антибиотик бөгөөд in vitro орчинд хийгдсэн туршилтаар Грам эерэг болон Грам сөрөг бактерийн олон төрөл, омгуудад өргөн хүрээний нян үхүүлэх (бактерицид) нөлөө үзүүлнэ. Энэ бэлдмэлийг түүнд мэдрэг бичил биетнүүдээр үүсгэгдсэн, дор дурьдсан цочмог халдваруудын үед эмчилгээнд хэрэглэнэ.