Зовхи нь өдөрт 10,000 гаруй удаа анивчих хөдөлгөөн хийдэг, нүүрний хамгийн нимгэн арьстай хэсэг...
Нүдээ хамгаалж олон анивчих тул зовхины хэсгийн булчин нь эрт суларч, үрчлээ төдий чинээ эрт үүсч эхэлдэг.
Сүүлийн үед арьс судлаачид зовхины тусгай арчилгааг эрт эхлэх тусам эрт хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг сануулж байна... Зовхины тосыг 30-аас дээш насныхан зовхинд үрчлээ харагдаж эхлэх үеэс түрхдэг нь түгээмэл гаргадаг хамгийн том алдаа болдог.
Хэдий чинээ эрт зовхины тусгай арчилгааг эхлүүлнэ, төдий чинээ эрт хөгшрөлтөөс сэргийлж чадна. 20 наснаас орой бүр зовхины зориулалтын чийгшүүлэх тосыг түрхэх, 25 наснаас өглөө, оройд түрхэх, 30 наснаас оройд зовхины серум нэмээд араас нь зовхины тосоо түрхэх, 35 наснаас өглөө, оройд тогтмол зовхины серум, зовхины тос түрхэж занших нь илүү үр дүнтэй.
Хөгширч үрчлээтсэн хойно биш, эрт хөгшрөлтөөс арьсаа хамгаалцгаая!