Бидний тухай

БИДНИЙ ТУХАЙ

Монгол Эм Импекс Концерн-ийн охин компани болох “СИТИФАРМ МЭИК” ХХК нь 2020 онд байгуулагдан, Монгол Улсын эм хангамжийн салбарт 100 гаруй жилийн түүх, туршлагыг өвлөн үйл ажиллагаагаа явуулж байна.

1923 онд “Нэгдүгээр эмийн сан”-гийн суурин дээр үүсгэн байгуулагдсан Монголын ууган эм хангамжийн байгууллагын үнэт өв, чанарын стандарт, хэрэглэгч төвтэй үйлчилгээг орчин үеийн сүлжээ эмийн сангийн үйл ажиллагаатай хослуулан иргэдийн эрүүл мэндийн төлөө ажиллаж байна.

Манай компани нь чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ түргэн шуурхай, найдвартай хүргэх зорилготойгоор сүлжээ эмийн сангийн үйл ажиллагааг эрхэлдэг. Бид олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн, мэргэжлийн эм зүйчийн зөвлөгөө, хэрэглэгч төвтэй үйлчилгээг нэг дороос хүргэхийг зорин ажилладаг.

СИТИФАРМ МЭИК” ХХК нь толгой компанийнхаа олон улсын хамтын ажиллагаа, нийлүүлэлтийн туршлага, эм хангамжийн тогтолцоонд түшиглэн дэлхийн эмийн зах зээлд тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэж байна.

Бид эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж, иргэдэд аюулгүй, баталгаатай, хүртээмжтэй эмийн үйлчилгээг үзүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг. Цаашид орчин үеийн технологи, үйлчилгээний шинэ шийдлийг нэвтрүүлэн хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээсэн үндэсний хэмжээний сүлжээ эмийн сан байхыг зорьж байна.