Нэг. Нэвтрэх эрхийн аюулгүй байдал
1.1 Вэбсайт болон аппликейшнд бүртгүүлэхдээ өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг бусдад дамжуулахгүй байх нь нэн чухал. Нэвтрэх эрхээ бусдад ашиглуулснаар таны нэр дээр хүсээгүй худалдан авалт хийгдэх, санхүүгийн эрсдэл үүсэх магадлалтай.
1.2 Нууц үгээ үүсгэхдээ том, жижиг үсэг, тоо болон тусгай тэмдэгтүүдийг хослуулсан, бусдад таамаглагдах боломжгүй нууц үг сонгохыг зөвлөж байна.
1.3 Мөн бүртгэлтэй төхөөрөмжөөсөө тогтмол гарах, олон нийтийн компьютер болон төхөөрөмж дээр хувийн мэдээллээ хадгалахгүй байх хэрэгтэй.
1.4 Нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэн хэрэглэгчийн хуудсанд үүссэн аливаа хор, хохирлыг www.new.citypharm.mn хариуцахгүй болно.
Хоёр. Нийтийн Wi-Fi сүлжээ ашиглах
2.1 Нийтийн Wi-Fi сүлжээ ашиглах үед хувийн мэдээлэл алдагдах эрсдэл өндөр байдаг тул төлбөр тооцоо хийх, банкны мэдээлэл оруулах зэрэг үйлдлийг аль болох хамгаалалттай сүлжээнээс хийхийг зөвлөж байна.
Гурав. Төлбөрийн картын мэдээлэл
3.1 Төлбөрийн картыг вэбсайт эсвэл аппликэйшнд бүртгүүлэх үед тогтмол төлбөр татдаг эсэх нөхцөлийг сайтар уншиж танилцана уу.
3.2 Худалдан авалт хийхгүй үедээ картын мэдээллээ устгах, салгах нь таныг санхүүгийн эрсдэлээс хамгаална.
3.3 Нууц үг, нэг удаагийн код (OTP), интернэт банкны нэвтрэх нэр, төлбөр тооцооны хэрэгсэлд нэвтрэх нэр, нууц үг зэргийг ямар ч шалтгаанаар, хэнд ч илгээх ёсгүй.
Дөрөв. Албан ёсны мэдээллийг шалгах
4.1 Банк болон байгууллагын нэрээр ирсэн мэдээлэл үнэн эсэхийг заавал албан ёсны вэбсайт, хаяг, утсаар шалгаж баталгаажуулна уу.
Тав. Хүргэлт болон мэдээлэл ашиглалт
5.1 Захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүргэх болон захиалгатай холбоотой тодруулах зүйл гарсан тохиолдолд таны мэдээллийг дараах байдлаар ашиглаж болно. Үүнд:
- Гар утсанд мэдээлэл илгээх
- Цахим шуудангаар мэдэгдэл хүргэх
- Бүртгэлтэй хаягаар хүргэлт хийх