Буцаалтын журам

 ХУДАЛДАН АВАЛТЫН БУЦААЛТ ХИЙХ ЗАРЧИМ, ДАРААЛАЛ

 

1 Эмийн сангийн эд хариуцагч болон цахим эмийн сангийн захиалгын ажилтан нь Эм, эмнэлэгийн хэрэгслийн тухай хуулийн 29.2-т заасны дагуу худалдан авагчид бараа бүтээгдэхүүний тун хэмжээ,  үнэ, дуусах хугацаа, чанар байдлыг шалгаж, хадгалах нөхцөл, хэрэглэх заавар, онлайн хүргэлтийн хугацаа зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл өгч эм, барааны буцаалт хийхгүй байх зарчим баримтлан ажиллана.

Эмийн сангийн жор баригч, эд хариуцагч болон онлайн захиалгын ажилтан нь худалдан авагчид эм, барааг хэрэгсэл олгох болон хүлээлгэж өгөхдөө гэмтэлгүй, ажиллагаа хэвийн эсэхийг заавал шалгаж хүлээлгэж өгнө.

3 Эмийн санд эм нь онцгой бараа тул сонголтыг зөв хийж, буцаалт хийхгүй тухай анхааруулгыг байршуулсан байна.

4 Худалдан авагчаас эм, барааг дараах зайлшгүй тохиолдолд буцаан авч, төлбөрийг олгох эсвэл ижил төстэй эм, бараагаар сольж олгоно. Үүнд:

4.1 Худалдан авагчид эмийн гаж нөлөө илэрсэн тохиолдолд “Эмийн гаж нөлөөг мэдээлэх хуудас- ыг бүртгэн авч буцаана. 

4.2 Эм барааг худалдан авагчид хүлээлгэж өгөх явцад болон худалдан авсанаас хойш 24 цагийн дотор үйлдвэрлэгчээс шалтгаалсан доголдол, гэмтэл тогтоогдсон тохиолдолд “Гомдлын протокол“   эсвэл Гэмтэлтэй барааны бүртгэл”-г хөтөлж холбогдох нотлох баримтыг үндэслэн буцаана.

4.3  компанийн хэмжээнд эм барааны хүртээмжийн байдлаас хамаарч бодлогын чанартай буцаан татах шийдвэр гарсан бол буцаана.  

4.4 Чанарын шаардлага хангахгүй эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн зах зээлээс эргүүлэн татах тухай зохицуулалтын байгууллага болон нийлүүлэгчээс мэдэгдсэн бол

4.5 Худалдан авагчид эм, барааны талаар зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллийг өгөөгүй, жор баригч, эд хариуцагчийн хариуцлагагүй байдлаас шалтгаалж худалдан авагч буруу сонголт хийж, барааг буцаах хүсэлт гаргасан бол

5 Дээрх тохиолдолд эм бараа буцаах бол НӨАТ-ын тайлан тайлагнахаас өмнө буюу сар бүрийн 07-ноос өмнө буцаана.

6 Худалдан авагчаас эм, барааг дараах тохиолдолд буцаахгүй. Үүнд:

6.1 Жороор олгосон эм барааг буцаахгүй,

6.2 Тусгай нөхцөлд хадгалдаг эм барааг буцаахгүй,

6.3 Мансууруулах, сэтгэц нөлөөт эмийг буцаахгүй,

6.4 Хямдралтай болон үнийн зөрүүтэй гэх шалтгаанаар эм барааг буцаахгүй

6.5 Эмийн сангийн жор баригч, эд хариуцагч, онлайн хүргэлтийн ажилтаны хажууд шалгаж авсан, илт худалдан авагчийн буруугаас шалтгаалж гэмтсэн, чанар байдал нь алдагдсан эм барааг буцаахгүй.

7 Эмийн сангийн эд хариуцагч болон цахим эмийн сангийн захиалгын ажилтан нь эм барааны буцаалтын талаар чанар аюулгүй байдал хариуцсан удирдах ажилтанд мэдэгдэж, зөвшөөрсний үндсэн дээр салбар хариуцсан нягтлан бодогч буцаалтыг хийнэ.

8 Эм барааны буцаалтыг хийхдээ салбар хариуцсан нягтлан бодогч нь холбогдох баримтын бүрдлийг /буцаалт хийх өрөгдөл, гаж нөлөөний хуудас, уншуулаагүй Е баримт/ хангаж буцаалтыг хийнэ.

9 Буцаасан эм барааны нийт үнийн дүнгийн 1% шимтгэл хасагдах  (банкны шимтгэл)  , бараа буцаах зардал 5000₮ (баглах бэлтгэх зардал, хүргэлт зардал) тооцож төлбөрийг ажлын 1-5 хоногийн дотор шилжүүлнэ.

10 Хариуцсан нягтлан бодогч нь харилцагчийн буцаалттай холбоотой тооцоог ерөнхий нягтлан бодогч, Гүйцэтгэх захирлын зөвшөөрлийг үндэслэн холбогдох тооцоог дуусгана.