Үйлчилгээний нөхцөл

1. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэхүү үйлчилгээний нөхцөл (цаашид “Нөхцөл” гэх) нь Citypharm (цаашид “Компани” гэх)-ийн цахим худалдааны платформыг ашиглахтай холбоотойгоор худалдан авагч (цаашид “Хэрэглэгч” гэх)-ийн эрх, үүрэг, хариуцлагыг зохицуулахад оршино.

1.2. Хэрэглэгч нь Citypharm вэбсайт болон мобайл аппликейшнийг ашиглах, бүртгэл үүсгэх, захиалга хийх, төлбөр гүйцэтгэх зэрэг аливаа үйлдэл хийснээр энэхүү Нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

1.3. Энэхүү Нөхцөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, ялангуяа Иргэний хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Эмийн тухай хууль болон бусад холбогдох журмуудад нийцсэн байна.

1.4. Цахим худалдааны вэбсайтын хөгжүүлэлт, нийтлэл, аюулгүй байдал, хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг компани бүрэн хариуцна.

1.5. Онлайн эмийн сангийн тэмдэгтүүд нь “ Citypharm” ХХК-ний өмч бөгөөд эм, бараа бүтээгдэхүүний тэмдэгтүүд нь брэндүүдийн өмч болно. Энэхүү вэб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад зорилгоор ашиглахыг хориглоно. Хэрэв татан авч, хуулбарлагдсан, ашигласан тохиолдолд "Оюуны өмчийн тухай хууль" болон бусад холбогдох хууль эрх зүйн актын дагуу шийднэ, шаардлагатай нөхцөлд холбогдох шүүх байгууллагаар шийдвэрлүүлнэ.

1.6. Компани нь Нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд шинэчилсэн хувилбарыг цахим орчинд байршуулснаар хүчин төгөлдөр болно.

1.7. Хэрэглэгч нь Нөхцөлд орсон өөрчлөлттэй тогтмол танилцах үүрэгтэй.

2. ЕРӨНХИЙ ЗААЛТ

2.1. Онлайн эмийн сангийн вебсайт нь зөвхөн энгийн жортой, жоргүй эм, бараа бүтээгдэхүүн захиалах, хүргүүлэх, бүтээгдэхүүний мэдээлэл өгөх, эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилготой болно.

2.2. Жортой эмийн захиалга хийх тохиолдолд жортой эм сагслахдаа заавал эмийн жорыг зургаар оруулж захиалга хийх ба жорыг шалгаж амжилттай баталгаажуулсаны дараа төлбөр төлж захиалга хүргэлтэнд гарна. Хүргэлтийн ажилтан очих үед жороо хүлээлгэн өгөх бөгөөд жоргүй, хүчин төгөлдөр бус жортой байгаа тохиолдолд тухайн эмийг олгохгүй.

2.3. Тусгай жороор /Сэтгэц нөлөөт, Мансууруулах/ олгогддог эм бараа, бүтээгдэхүүний захиалга хийгдэхгүй болно.

2.4. Системд байршуулсан бараа, үйлчилгээний мэдээлэл нь аль болох үнэн зөв байх боловч техникийн болон хүний алдаанаас шалтгаалан зөрүү гарах боломжтой.

2.5. Компани нь дараах тохиолдолд үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй:

  • Хууль зөрчсөн үйлдэл илэрсэн

  • Хуурамч эсвэл сэжигтэй захиалга

  • Системийг буруу ашигласан

3. БҮРТГЭЛ ҮҮСГЭХ, ХЭРЭГЛЭГЧ БОЛОХ

3.1. Хэрэглэгч нь утасны дугаар, имэйл хаяг ашиглан бүртгүүлснээр Citypharm.mn-ны хэрэглэгч болох ба энэ нь үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

3.2. Бүртгэлийн мэдээлэл нь үнэн зөв, бүрэн байх үүрэгтэй.

3.3 Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөвийг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцах ба энэхүү мэдээллийн нууцлалыг компанийн “Нууцлалын бодлого”-оор зохицуулна.

3.4. Хэрэглэгч нь онлайн захиалгын системд нэвтрэх нэр, нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, нууц үгийн нууцлалыг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсний улмаас өөрт болон бусдад учирсан аливаа хохирлыг компани хариуцахгүй болно.

3.5. Хэрэглэгчийн бүртгэлээр хийгдсэн аливаа үйлдлийг тухайн хэрэглэгч өөрөө хийсэнд тооцно.

3.6. 18 нас хүрээгүй этгээд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр үйлчилгээ ашиглахыг хориглоно.

3.7. Хэрэглэгч захиалсан бараа бүтээгдэхүүнээ хүлээж авахдаа эм, бараа бүтээгдэхүүний хайрцаг, сав баглаа боодол, баталгаат хугацаа, тоо ширхэг, үнийн дүнг шалган гарын үсэг зурж, хүлээж авах үүрэгтэй.

3.8. Компани нь дараах тохиолдолд хэрэглэгчийн эрхийг түдгэлзүүлэх, цуцлах эрхтэй:

  • Худал хувийн мэдээлэл ашигласан

  • Олон дахин хуурамч захиалга хийсэн

  • Бусдад хохирол учруулсан

4. ЗАХИАЛГА ХИЙХ

4.1. Хэрэглэгч Citypharm системд нэвтэрч бараа бүтээгдэхүүн сонгон захиалга үүсгэнэ. Захиалга нь хэрэглэгчийн худалдан авах хүсэлтийг илгээсэн боловч төлбөр баталгаажаагүй тохиолдолд хүчин төгөлдөр бус байна.

4.2. Хэрэглэгч сонгосон бүтээгдэхүүнийг сагсанд хийж захиалгаа баталгаажуулах бөгөөд хаяг, холбоо барих мэдээлэл зэргийг үнэн зөв, тодорхой бөглөх үүрэгтэй. Алдаатай мэдээлэл бөглөсөн хэрэглэгчтэй холбоо тогтоож чадаагүй тохиолдолд захиалгыг цуцлах эрхтэй.

4.3. Захиалга үүсгэх процесс:

  • Бараа бүтээгдэхүүн сонгох

  • Тоо ширхэг, төрөл, сонголтыг баталгаажуулах

  • Хүргэлтийн хаяг, холбоо барих мэдээлэл оруулах

  • Төлбөрийн хэлбэр сонгох

  • Захиалга баталгаажуулах

4.4. Хэрэглэгч системээр захиалга хийхдээ эм, бараа бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл, тоо ширхэгтэй бүрэн танилцсаны үндсэн дээр захиалга хийх үүрэгтэй.

4.5. Төлбөр амжилттай хийгдсэний дараа захиалга “баталгаажсан” төлөвт шилжиж, Компани нь захиалгыг хүлээн авч боловсруулж эхэлнэ.

4.6. Эрүүл Мэндийн Даатгалын хөнгөлөлттэй үнээр олгох эм барааны захиалга хийх тохиолдолд систем дээрх ЭМД гэсэн цэсээр Жорын код болон регистерийн дугаараа оруулна. 

4.7. Компани дараах нөхцөлд захиалгыг цуцлах эрхтэй:

  • Бараа нөөц дууссан

  • Үнийн алдаа, системийн алдаа илэрсэн

  • Захиалга сэжигтэй, залилангийн шинжтэй гэж үзсэн

  • Хууль тогтоомж зөрчсөн захиалга

4.8. Хэрэглэгч захиалгаа цуцлах хүсэлтийг захиалга “боловсруулж эхлээгүй” үед гаргах боломжтой. Хүргэлтэд гарсан тохиолдолд цуцлалт боломжгүй

4.9. Жортой эмийн захиалга:

  • Хүчинтэй эмчийн жорыг системд upload хийх

  • Жор нь тод, уншигдахуйц байх

  • Хүргэлтийн үед эх хувийг шалгуулж, хүргэлтийн ажилчинд өгөх

4.10. Компани нь жор шаардлага хангахгүй гэж үзвэл захиалгыг цуцлах эрхтэй.

5. ХҮРГЭЛТИЙН НӨХЦӨЛ 

5.1. Хүргэлтийг “Хувийн мэдээлэл” хэсэгт оруулсан хаягийн дагуу хүргэх бөгөөд хүргэлтийн хаягаа өөрчлөөгүй, буруу шивсэн зэргээс үүдэн гарах хохирлыг Компаниа хариуцахгүй.

5.2. Эм барих эрх бүхий жор баригч таны захиалсан энгийн жортой, жоргүй эм барааны захиалгыг нэр төрөл, тун хэмжээ, тоо ширхэгийн дагуу бэлтгэн шалгаж, хүргэлтийн ажилтанд баримтын дагуу хүлээлгэн өгнө.

5.3. Эм, бараа бүтээгдэхүүний захиалгыг 4-24 цагийн дотор бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горимын дагуу зөвхөн Компаний тогтоосон бүс нутагт хийгдэнэ.  (19-21 цагт) хийгдсэн захиалга маргаашийн захиалгад бүртгэгдэнэ.

5.4. Хэрэглэгчийн захиалсан эм, бараа бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот доторх хүргэлт хийгдэх хороодын дагуу хүргэлт хийнэ. 

5.5. Онлайн захиалгын эм, бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гарт очих хүртэлх бүрэн бүтэн байдлыг Компаниа бүрэн хариуцна.

5.6. Хүргэлтийн хугацаа нь захиалгын ачаалал, байршил, үйлчилгээний төрлөөс хамааран дараах байдлаар байна:

  • Энгийн хүргэлт: 3–6 цаг

  • Яаралтай хүргэлт: 1–2 цаг

  • Урьдчилсан захиалга: 24 цаг хүртэл

5.7. Эм, бараа бүтээгдэхүүний захиалгыг 09:00-21:00 цагийн хооронд 30,000₮ түүнээс дээш үнийн дүнтэй захиалгад хүргэлт хийгдэнэ.

5.8. Компани дараах нөхцөлд хүргэлтийг хойшлуулах, өөрчлөх эрхтэй:

  • Цаг агаарын таагүй нөхцөл

  • Замын хөдөлгөөний ачаалал

  • Техникийн саатал

  • Давагдашгүй хүчин зүйл 

5.9. Хэрэглэгчийн үүрэг:

  • Үнэн зөв хаяг, байршлын мэдээлэл өгөх

  • Хүргэлтийн үед утсаар холбогдох боломжтой байх

  • Хэрэглэгч барааны бүрэн бүтэн байдлыг хэрэглэгч газар дээр нь шалгах үүрэгтэй

5.10. Хэрэглэгч захиалсан бараа бүтээгдэхүүн хүргүүлж авах хугацаагаа сонгох эрхтэй. Хүргэлт очих цагаар хэрэглэгчийн утас холбогдох боломжгүй, эсвэл буруу хаяг өгсөнөөс хүргэлт амжилтгүй болсон тохиолдолд дахин хүргэлтийн төлбөр хэрэглэгчээс гарч, захиалга буцаагдна.

5.11. Хэрэглэгч орон нутгийн унаанд тавиулах захиалга өгч болох ба тус унааны баталгаат байдал, үйлчилгээний хөлсийг компани хариуцахгүй.

6. ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ

6.1. Хэрэглэгч захиалга баталгаажуулахын тулд төлбөрийг урьдчилан бүрэн төлөх үүрэгтэй.

6.2. Дэмжигдэх төлбөрийн хэлбэрүүд:

  • Банкны карт (Visa, MasterCard гэх мэт)

  • QR төлбөр (QPay болон бусад)

  • Интернет банк

  • Apple pay, Google pay

6.3. Төлбөрийн гүйлгээ нь гуравдагч этгээдийн төлбөрийн системээр дамжин хийгдэх бөгөөд гүйлгээний аюулгүй байдлыг тухайн систем хариуцна. Компани нь банк, төлбөрийн системийн сааталд шууд хариуцлага хүлээхгүй.

6.4. Төлбөр амжилтгүй болсон тохиолдолд захиалга автоматаар цуцлагдах бөгөөд хэрэглэгч дахин захиалга хийх шаардлагатай

6.5. Давхар төлбөр, алдаатай гүйлгээ гарсан тохиолдолд хэрэглэгч Компаниад хүсэлт гаргана. Хүсэлтийг баталгаажуулсны дараа ажлын 3–5 хоногт буцаалт хийгдэнэ.

6.6. Компани нь үнийн мэдээлэлд алдаа гарсан тохиолдолд захиалгыг цуцлах эрхтэй.

7. БУЦААЛТЫН НӨХЦӨЛ

7.1. Хэрэглэгч захиалсан бараа бүтээгдэхүүнээ хүлээж авахдаа хайрцаг, сав баглаа боодол, баталгаат хугацаа, тоо ширхэг, тун хэмжээ, үнийн дүнг шалгаж авах үүрэгтэй. Шалгаж хүлээж аваагүйн улмаас үүсэх аливаа эрсдэлийг компани хариуцахгүй болно.

7.2. Эрүүл мэндийн бүтээгдэхүүний онцлогоос шалтгаалан дараах барааг буцаах боломжгүй:

  • Хүргэлт хийснээс 24 цагийн хугацаа өнгөрсөн

  • Жортой эм

  • Хадгалалтанд температурын горим шаарддаг эмийн бэлдмэлүүд

  • Нээгдсэн, сав баглаа боодол эвдэрсэн бүтээгдэхүүн

  • Хэрэглэсэн бараа

  • Хувийн хэрэглээний ариун цэврийн бүтээгдэхүүн

  • Хямдрал, урамшуулалд хамрагдсан эм бараа, бүтээгдэхүүн

7.3. Дараах нөхцөлд буцаалт, солилт хийгдэнэ:

  • Буруу бараа хүргэгдсэн

  • Тээвэрлэлтийн гэмтэлтэй

  • Хадгалалтын горим алдагдсан

  • Хугацаа дууссан бүтээгдэхүүн

7.4. Үйлдвэрлэгчийн шаардлагаар зах зээлээс эргэн татаж буй бараа бүтээгдэхүүн. Энэ тохиолдолд Цахим худалдааны системээс хэрэглэгчтэй холбогдож бараа бүтээгдэхүүнийг буцаалт хийх талаар ярилцан тохиролцож эм барааг буцаалтаар хүлээн авч, шаардалгатай үнийн дүнг хэрэглэгчид эргүүлэн төлнө.

7.5. Үйлчлүүлэгч худалдан авалтын баримт буюу и-баримтны регистерийн (Хувь хүн болон байгууллага) дугаарыг буруу мэдээллэсэн, андуурсан зэрэг хариуцлагагүй үйлдэл гаргасан.  Буцаалт хийх нөхцөл хангасан хэдий ч www.ebarimt.mn цахим хуудсанд НӨАТ-н сугалааны дугаарыг бүртгүүлсэн;

7.6. Хэрэглэгч буцаалтын хүсэлтийг бараа хүлээн авснаас хойш 24 цагийн дотор нотлох баримт (зураг, бичлэг) хавсарган илгээнэ.

7.7. Компани буцаалтын хүсэлтийг шалгаж, шаардлага хангасан тохиолдолд буцаалт хүлээн авна. Шаардлага хангахгүй бол татгалзах эрхтэй.

7.8. Буцаалт баталгаажсаны дараа төлбөрийг 3–5 ажлын хоногт буцаана эсвэл ижил төрлийн бараагаар сольж болно.

7.9. Хэрэглэгчийн буруугаас үүдэлтэй эмийн бус бүтээгдэхүүнийг буцааж эсвэл өөр бараагаар сольж байгаа тохиолдолд компанид мөрдөгдөж буй хүргэлтийн тарифаар хүргэнэ.

8. БУСАД ЗААЛТ

8.1. Компани нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хамгаалж, зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд задруулахгүй.

8.2. Citypharm.mn системийн бүх контент, дизайн, логотип, програм хангамж нь Компанийн өмч бөгөөд зөвшөөрөлгүй ашиглах, хуулбарлахыг хориглоно.

8.3. Компани дараах нөхцөлд хариуцлага хүлээхгүй:

  • Хэрэглэгчийн буруу хэрэглээ

  • Эмчийн зааврыг зөрчсөн

  • Гуравдагч этгээдийн үйлчилгээний доголдол

  • Давагдашгүй хүчин зүйл

8.4. Компани системийг тасралтгүй, найдвартай ажиллуулахыг зорих боловч засвар үйлчилгээ, техникийн саатал зэрэг шалтгаанаар түр хугацаанд доголдол үүсч болно

8.5. Талууд маргааныг эхлээд харилцан тохиролцоно. Шийдвэрлэгдэхгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомж, шүүхийн журмаар шийдвэрлэнэ.

8.6. Энэхүү Нөхцөл нь хэрэглэгч үйлчилгээ ашиглаж эхэлсэн үеэс хүчин төгөлдөр болно.

8.7. Компани нь шаардлагатай тохиолдолд үйлчилгээний нөхцөлийг хэсэгчлэн буюу бүрэн шинэчлэх эрхтэй.