
Амоксиклав 625мг №15 бүрхүүлтэй шахмал
Бүтээгдэхүүний мэдээлэл
- •Нөөц: Үлдэгдэлтэй
- •Жор: Жортой олгоно
- •Хэлбэр: Шахмал
- •Хайрцаг дахь тоо ширхэг: 15
- •Тун хэмжээ: 6.25мг
- •Үйлдвэрлэсэн улс: Испани
Тайлбар
Насанд хүрэгчид болон 40 кг-аас дээш жинтэй хүүхэд 1 шахмалыг өдөрт 3 удаа, хоолны эхэнд усаар даруулж, зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ.
Ерөнхий мэдээлэл
✅ Насанд хүрэгчид болон 40 кг-аас дээш жинтэй хүүхэд 1 шахмалыг өдөрт 3 удаа хэрэглэнэ.
✅ Шахмалыг хоолны эхэнд усаар даруулж хэрэглэнэ.
✅ Тунг өдрийн турш жигд хуваарилж хэрэглэнэ.
✅ Эмчийн тогтоосон эмчилгээний хугацааг бүрэн дуусгана.
⚠️ 40 кг-аас доош жинтэй хүүхдийн тунг биеийн жинд тохируулан эмч тогтооно.
⚠️ 6 ба түүнээс доош насны хүүхдэд ууж хэрэглэх хөвмөл эсвэл хүүхдийн зориулалтын хэлбэрийг хэрэглэнэ.
⚠️ Бөөрний үйл ажиллагаа буурсан үед тун болон хэрэглэх давтамжийг эмч өөрчилнө.
⚠️ Элэгний үйл ажиллагаа алдагдсан үед эмчийн хяналтад хэрэглэж, шаардлагатай бол элэгний шинжилгээ хийнэ.
⚠️ Эмч дахин үнэлээгүй бол эмчилгээг 14 хоногоос удаан үргэлжлүүлэхгүй.
⚠️ Тун мартсан бол санасан даруйдаа хэрэглэнэ. Дараагийн тун хүртэл хангалттай хугацааны зай авна.
❌ Мартсан тунг нөхөх зорилгоор давхар тун хэрэглэхгүй.
❌ Эмчийн тогтоосон тунг нэмэгдүүлэн хэрэглэхгүй.





