
Бидика 25мг №120 шахмал
Well bee-ын албан ёсны бүтээгдэхүүн
Бүтээгдэхүүний мэдээлэл
- •Нөөц: Үлдэгдэлтэй
- •Брэнд: Well bee
- •Жор: Жортой олгоно
- •Хэлбэр: Шахмал
- •Хайрцаг дахь тоо ширхэг: 120
- •Тун хэмжээ: 25мг
- •Үйлдвэрлэсэн улс: Солонгос
Тайлбар
Эмчийн зааврын дагуу хэрэглэнэ
Ерөнхий мэдээлэл
Насанд хүрсэн хүн 1-2 шахмалаар өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ. Эмчийн зааврын дагуу эмийн тунг ихэсгэж болно.
ALT /аланин трансфераза/ ихэссэн архаг гепатитын эмчилгээнд хэрэглэнэ.
Мөн эмийн хамааралт трансаминазагийн түвшин ихэссэн гепатитын үед хэрэглэнэ.
Архаг элэгний өвчин хурц эсвэл архаг гепатитын шалтгаант цусны сийвэн дэх аминотрансферазагийн түвшин бууруулах зорилгоор хэрэглэнэ. Бидика шахмалыг элэгний эсийн нөхөн төлжилтийг сайжруулах, элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагааг бэхжүүлэх, дархлалыг дэмжихэд, элэгний гепатитаас шаталсан элэг өвдөх, хоолны дуршил буурах, бөөлжис зэрэг шинж тэмдгийн үед хэрэглэнэ.
Бидика шахмалын найрлага дах бифенилдиметилдикарбоксилат нь Fructus Schizandrae-aac гарган авсан Schizandrin C-ийн нийлэг аналог юм. Энэ нь химийн болон вирусын шалтгаант элэгний эсийн гэмтэлийн эмчилгээнд хэрэглэгдэнэ.
Идэвхтэй найрлага Бифенил диметил дикарбоксалат. Идэвхгүй найрлага Лактоз, бичилталстат, цардуулын глюколат, магнийн стеарат, тальк.
Элэгний цирроз болон архаг идэвхтэй гепатиттай өвчтэнүүд болгоомжтой хэрэглэнэ.
Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд хэрэглэж болохгүй. Бага насны хүүхдэд тунг багасган хэрэглэнэ. Өндөр настанд тунг багасган хэрэглэнэ. Учир нь физиологийн үйл ажиллагаа нь өөрчлөгдсөн байдаг. Энэ эмийг хэрэглэж байхад зарим өвчтэнүүдэд /ALT-ийн хэмжээ нь ихэссэн/ эмээ уухаа зогсоосны дараа АЛТ-ийн хэмжээ ихэсэж болно. Гэвч энэ нь эмээ дахин ууж эхлэхэд буурна. Хэрэв түр зуурын шарлалт тохиолдвол эмээ уухаа зогсоох, эсвэл эмчийн зөвлөмжийн дагуу үндсэн эмчилгээтэй хамт хэрэглэнэ. Ховор тохиолдолд бөөлжих, хэвлий томрох зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.





