CityPharm
Вагимилт №7 эмэгтэйчүүдийн лаа

Вагимилт №7 эмэгтэйчүүдийн лаа

Well bee-ын албан ёсны бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүний мэдээлэл

  • •Нөөц: Үлдэгдэлтэй
  • •Брэнд: Well bee
  • •Хэлбэр: Лаа
  • •Хайрцаг дахь тоо ширхэг: 7
  • •Үйлдвэрлэсэн улс: Энэтхэг

Тайлбар

Бактерийн болон мөөгөнцрийн гаралтай үтрээний халдварыг эмчлэхэд хэрэглэдэг клиндамицин, клотримазол агуулсан үтрээний лаа.

64,900₮
Тоо ширхэг
1

Ерөнхий мэдээлэл

Капсулыг унтахын өмнө хэвтээ байрлалд үтрээнд гүн хийнэ. Ихэвчлэн өдөрт 1 капсулыг 7 хоног хэрэглэнэ. Эмчилгээ сарын тэмдэгтэй давхцахгүй байх шаардлагатай.

Вагимилт нь бактерийн эсрэг үйлчилгээтэй клиндамицин болон мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй клотримазол агуулсан үтрээний бэлдмэл юм. Бактерийн гаралтай үтрээний үрэвсэл болон мэдрэг мөөгөнцөр, бактерийн шалтгаант эмэгтэйчүүдийн халдварын үед эмчийн заавраар хэрэглэнэ.

Нэг капсулд:

  • Клиндамицин фосфат — клиндамицинд шилжүүлэн тооцоход 100 мг

  • Клотримазол — 100 мг

Сарын тэмдгийн үед хэрэглэхгүй. Эмчилгээний үед бэлгийн харьцаанд орох болон үтрээнд хэрэглэх бусад бэлдмэлээс зайлсхийх хэрэгтэй. Удаан үргэлжилсэн суулгалт, хүчтэй цочрол, харшлын шинж илэрвэл хэрэглэхээ зогсоож эмчид хандана. Жирэмсэн болон хөхүүл үед зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ.

Асуулт, хариулт

Үнэ64,900₮