
Ворминол 400мг №3 шахмал
Бүтээгдэхүүний мэдээлэл
- •Нөөц: Үлдэгдэлгүй
- •Олон улсын нэршил: Albendazole
- •Жор: Жортой олгоно
- •Хэлбэр: Шахмал
- •Хайрцаг дахь тоо ширхэг: 3
- •Тун хэмжээ: 400гр
- •Үйлдвэрлэсэн улс: Энэтхэг
- •Эрхтэний систем: Хоол боловсруулах
Тайлбар
Зааврын дагуу хэрэглэнэ
Ерөнхий мэдээлэл
2-оос доош настай хүүхдэд 200 мг-аар 1 удаа ууна. Насанд хүрэгсэд ба 2-с дээш настай хүүхдэд 400 мг-аар зөвхөн нэг удаа ууна. Strongyliodiasis, N.nana, Taniasis ийн халдварт 400 мг-аар өдөрт нэг удаа 3 өдөр дараалан ууна. Эмчилгээг 14 хоногийн завсарлагаатайгаар нийт 3 удаа давтаж болно. Жич 3 долоо хоногийн дараа өвчин эдгэрэхгүй бол 2 дахь ээлж эмчилгээг хийнэ, эмчид хандана.
Ворминол / Албендазол нь шимэгч хорхойн эсрэг нөлөөт бэлдмэл бөгөөд нематод ба зарим цестод хорхойн эсрэг мебендазолтой адил нөлөөлдөг. Гэдэсний шимэгч хорхойн дан болон хавсарсан халдварын үед хэрэглэнэ. Эмнэл зүйн судалгаагаар Албендазол нь Ascarislubricoides /цагариг хорхой/, Tricuristrichuria /шавшрагат хорхой/, Enterobiusvermicularis /хялгасан хорхой/. Ancylistomaduodenale болон Necatoramericanus /соруулт хорхой/, Tenia-ийн зүйлүүдийн /туузан хорхой/, Strongyliodesviverrini болон Opisthorchissinensis зэрэг шимэгч хорхойн эсрэг идэвхитэй нөлөөлдөг болох нь нотлогджээ.
Бүрхүүлгүй зажилдаг шахмал бүрт Албендазол 400мг агуулагдана.
Элэг болон бөөрний хүнд эмгэгтэй өвчтөн. Төрөх насны эмэгтэйд сарын тэмдгээс долоо хоногийн өмнө хэрэглэнэ. Албендазолыг хэрэглэх үед хааяа грАмериклоцитопени болон панцитопени үүсч байсан нь бүртгэгдсэн. 28 хоногийн ээлж эмчилгээний эхэнд болон эмчилгээний 14 хоног тутамд цусны элементийг хянана. Эмчилгээний явцад ходоод гэдэс хямрах, толгой өвдөх толгой эргэх зэрэг гаж нөлөө илэрч байсан нь бүртгэгдсэн. Эдгээр шинж тэмдэг нь хөнгөн хэлбэрээр илрэх бөгөөд аяндаа арилдаг. Эмчилгээний явцад туурах, халуурах болон хааяа ус халцрах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй, илэрсэн тохиолдолд яаралтай эмчид хандана уу.





