
Зовиракс 5%-2гр крем
GlaxoSmithKline-ын албан ёсны бүтээгдэхүүн
Бүтээгдэхүүний мэдээлэл
- •Нөөц: Үлдэгдэлтэй
- •Брэнд: GlaxoSmithKline
- •Хэлбэр: Тосон түрхлэг
- •Хайрцаг дахь тоо ширхэг: 1
Тайлбар
Вирусээр үүсгэгдсэн уруул ба нүүрний халдварын эмчилгээнд хэрэглэнэ. (уруулын дахилтат явцтай герпес).
Ерөнхий мэдээлэл
-Бэлдмэлийг зөвхөн хэсэг газарт хэрэглэнэ.
Насанд хүрэгсэд (өндөр настай хүмүүсийг оруулаад):
Бэлдмэлийг хоногт 5 удаа түрхэнэ (ойролцоогоор 4 цаг тутамд), шөнийн цагаар түрхэхгүй.
Бэлдмэлийг аль болох эрт буюу өвчний эхний шинж тэмдэг (урьдал үед буюу эсвэл арьс улайх үед) илэрмэгц хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ өвчний хожуу үе шатанд ч (гүвдрүү, цэврүү гарсан) эхлэн хэрэглэж болно.
Эмчилгээг 4 хоногоос багагүй хугацаагаар үргэлжлүүлнэ. Эдгэрэхгүй байгаа тохиолдолд эмчилгээг 10 хоног хүртэл үргэлжлүүлж болно.
Өвчний шинж тэмдэг 10-аас дээш хоног үргэлжилвэл эмчид хандах шаардлагатай.
Өвчнийг хүндрүүлэхгүй болон халдвар дамжихаас сэргийлэхийн тулд бэлдмэлийг түрхэхийн өмнө болон дараа нь гараа угаах хэрэгтэй бөгөөд арьсны гэмтэлтэй хэсгийг үрж болохгүй ба алчуур хүргэж болохгүй.
Хүүхдэд хэрэглэх. Эмийн хэрэглээний талаар хангалттай мэдээлэл байдаггүй учир 12 хүртлэх насны хүүхдэд хэрэглэхгүй.
Зовираксыг Herpes simplex вирусээр үүсгэгдсэн уруул ба нүүрний халдварын эмчилгээнд хэрэглэнэ. (уруулын дахилтат явцтай герпес).
Дархлал суларсан өвчтөнд хэрэглэх:
Дархлал суларсан өвчтөнд хэрэглэхийг зөвлөхгүй ба ямар нэгэн халдварын эмчилгээний талаар эмчтэй зөвлөх хэрэгтэй.
Идэвхтэй бодис - ацикловир 100 мг.
Туслах бодис – полоксамер 407, цетостеарилын спирт, натрийн лаурилсульфат, зөөлөн цагаан парафин, шингэн парафин, диметикон 20, пропиленгликоль, арлацел 165, цэвэршүүлсэн ус
Ацикловир, валацикловир, пропиленгликоль болон зовиракс кремийн найрлага дахь ямар нэгэн туслах бодист хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй.





