CityPharm
Кагоцел 12мг №20 шахмал

Кагоцел 12мг №20 шахмал

Бүтээгдэхүүний мэдээлэл

  • •Нөөц: Үлдэгдэлтэй
  • •Хэлбэр: Шахмал
  • •Хайрцаг дахь тоо ширхэг: 20

Тайлбар

  • Кагоцелийг насанд хүрэгчид болон 3-аас дээш насны хүүхдийн ханиад томуу болон амьсгалын замын вирусийн цочмог халдваруудын (АВЦХ) эмчилгээнд болон урьдчилан сэргийлэлтэд, насанд хүрэгчдийн герпес вирусийн халдварын эмчилгээнд хэрэглэнэ. 

59,100₮
Тоо ширхэг
1

Ерөнхий мэдээлэл

  • Тун, хэрэглэх арга
    Хоолтой холбоогүйгээр ууж хэрэглэнэ.
    Насанд хүрэгчдийн ханиад томуу болон АВЦХ-ын эмчилгээний эхний хоёр хоногт 2 шахмалаар өдөрт 3 удаа, дараагийн хоёр хоногт 1 шахмалаар 3 удаа ууна. Ээлж эмчилгээнд 4 хоногт 18 шахмал хэрэглэнэ.
    Насанд хүрэгчдийн ханиад томуу болон АВЦХ-ын урьдчилан сэргийлэлтийн үед уг эмийг 7 хоногийн орчилтойгоор хэрэглэнэ: хоёр хоногийн турш өдөрт нэг удаа 2 шахмалаар хэрэглээд 5 хоног завсарлаад дахин давтана. Урьдчилан сэргийлэх ээлж эмчилгээний үргэлжлэх хугацаа нэг долоо хоногоос хэдэн сар байна.
    Насанд хүрэгчдийн герпесийн эмчилгээнд: 5 хоногийн турш 2 шахмалаар өдөрт 3 удаа ууна. Ээлж эмчилгээнд 5 хоногт 30 шахмалыг хэрэглэнэ.
    3-6 насны хүүхдийн ханиад томуу болон АВЦХ-ын эмчилгээнд эхний хоёр хоногт 1 шахмалаар өдөрт 2 удаа, дараагийн хоёр хоногт нэг шахмалаар өдөрт нэг удаа уух шаардлагатай. Ээлж эмчилгээнд 4 хоногт 6 шахмалыг хэрэглэнэ.
    6-аас дээш насны хүүхдийн ханиад томуу болон АВЦХ-ын эмчилгээнд эхний хоёр хоногт 1 шахмалаар өдөрт 3 удаа, дараагийн хоёр хоногт нэг шахмалаар өдөрт хоёр удаа уух шаардлагатай. Ээлж эмчилгээнд 4 хоногт 10 шахмалыг хэрэглэнэ.
    3-аас дээш насны хүүхдийн ханиад томуу болон АВЦХ-аас урьдчилан сэргийлэх эмчилгээнд 7 хоногийн орчилтойгоор хэрэглэнэ: хоёр хоногийн турш өдөрт 1 шахмалаар нэг удаа уугаад, 5 хоног завсарлаад эмчилгээг дахин давтана. Урьдчилан сэргийлэх ээлж эмчилгээний үргэлжлэх хугацаа нэг долоо хоногоос хэдэн сар байна.
    Хэрэв эмчилгээ хийсний дараа сайжрахгүй, шинж тэмдгүүд улам дордож, шинэ шинж тэмдэг илэрвэл эмчид хандах хэрэгтэй. Бэлдмэлийг зөвхөн заалтаар хэрэглэх арга, зааварт тусгасан тунгаар хэрэглэнэ.

Асуулт, хариулт

Үнэ59,100₮