
Кальцемин №120 бүрхүүлтэй шахмал
Бүтээгдэхүүний мэдээлэл
- •Нөөц: Үлдэгдэлтэй
- •Хэлбэр: Шахмал
- •Хайрцаг дахь тоо ширхэг: 120
- •Үйлдвэрлэсэн улс: Герман
Тайлбар
Насанд хүрэгчид болон 12-оос дээш насныхан 1 шахмалыг өдөрт 2 удаа хоолны үед 200 мл орчим усаар даруулж хэрэглэнэ.
Ерөнхий мэдээлэл
✅ Ясны сийрэгжилтийн хавсарсан эмчилгээнд насанд хүрэгчид 1 шахмалыг өдөрт 2 удаа, 3 сарын турш хэрэглэнэ.
✅ Ясны сийрэгжилтээс сэргийлэхэд 1 шахмалыг өдөрт 2 удаа, 1 сарын турш хэрэглэнэ.
✅ Кальци болон бичил элементийн дутагдлыг нөхөхөд насанд хүрэгчид 1 шахмалыг өдөрт 2 удаа, 2–3 сарын турш хэрэглэнэ.
✅ 5–12 насны хүүхэд 1 шахмалыг өдөрт 1 удаа, 2–3 сарын турш хэрэглэнэ.
✅ 12-оос дээш насны хүүхдийн тун насанд хүрэгчдийн тунтай адил байна.
✅ Жирэмсний 20 дахь долоо хоногоос эхлэн болон хөхүүл хугацаанд кальци, бичил элементийн дутагдлыг нөхөхөд 1 шахмалыг өдөрт 2 удаа хэрэглэнэ.
✅ Шахмалыг хоолны үед 200 мл орчим усаар даруулж хэрэглэнэ.
⚠️ Давтан хэрэглэх шаардлагатай бол өмнөх курс дууссанаас хойш 1 сарын завсар гаргана.
⚠️ Шахмалын ховил нь хэрэглэхэд хялбар болгох зориулалттай бөгөөд тэнцүү тун болгон хуваах зориулалтгүй.
❌ Заасан тунг нэмэгдүүлэн хэрэглэхгүй.





