
Лиотон 1000 50гр гель
Бүтээгдэхүүний мэдээлэл
- •Нөөц: Үлдэгдэлтэй
- •Үйлдвэрлэсэн улс: Итали
Тайлбар
3–10 см урт гелийг өвчилсөн хэсэгт нимгэн түрхэж, өдөрт 1–3 удаа зөөлөн илж хэрэглэнэ.
Ерөнхий мэдээлэл
✅ 3–10 см урт гелийг өвчилсөн хэсэгт нимгэн түрхэж, өдөрт 1–3 удаа зөөлөн илж хэрэглэнэ.
✅ Венийн дутагдлын эхний шинж болох хөл хүндрэх, өвдөх, хавагнах үед 1–3 долоо хоног хэрэглэнэ.
✅ Архаг венийн дутагдлын үед 4–6 долоо хоног хэрэглэнэ.
✅ Зөөлөн эдийн битүү гэмтэл, няцралтын үед 5–7 хоног эсвэл шинж арилах хүртэл хэрэглэнэ.
✅ Арьсан доорх цус хуралтын үед 7–21 хоног эсвэл шинж арилах хүртэл хэрэглэнэ.
⚠️ Архаг венийн дутагдал болон хэсэг газрын зөөлөн эдийн хавангийн үед 6 долоо хоногоос удаан хэрэглэхгүй.
⚠️ Битүү гэмтэл, няцралтын үед 10 хоногоос, арьсан доорх цус хуралтын үед 4 долоо хоногоос удаан хэрэглэхгүй.
⚠️ Эмчилгээний явцад сайжрахгүй, шинж дордох эсвэл шинэ шинж илэрвэл эмчид хандана.
⚠️ Түрхэхээ мартсан бол дараагийн удаа тогтсон хэмжээгээр хэрэглэнэ.
❌ Давхар хэмжээгээр түрхэхгүй.
❌ Нээлттэй шарх, салст бүрхүүл болон идээт арьсанд түрхэхгүй.
❌ Гүний венийн тромбозын үед Лиотон 1000 хэрэглэхгүй.





