
Мелбек 15мг/1.5мл №3 тарилгын уусмал
Nobel-ын албан ёсны бүтээгдэхүүн
Бүтээгдэхүүний мэдээлэл
- •Нөөц: Үлдэгдэлтэй
- •Брэнд: Nobel
- •Жор: Жортой олгоно
- •Хайрцаг дахь тоо ширхэг: 3
- •Үйлдвэрлэсэн улс: Турк
Тайлбар
1 ампулыг өдөрт 1 удаа булчинд, 2–3 хоног тарина.
Ерөнхий мэдээлэл
✅ 15 мг буюу 1 ампулыг өдөрт 1 удаа хэрэглэнэ.
✅ Уусмалыг өгзөгний дээд гадна хэсэгт булчинд гүн тарина.
✅ Давтан тарих шаардлагатай бол баруун, зүүн талыг ээлжилнэ.
✅ Тарилга хийхийн өмнө зүүний үзүүр судас руу ороогүйг шалгана.
✅ Тарих үед хүчтэй өвдвөл тарилгыг нэн даруй зогсооно.
✅ Түнхний нэг талд хиймэл үе суулгасан бол эсрэг талын өгзөгт тарина.
⚠️ Ихэвчлэн эмчилгээний эхэнд нэг удаа тарина.
⚠️ Өөр хэлбэрээр эм хэрэглэх боломжгүй онцгой үед эмчилгээг 2–3 хоногоос илүүгүй үргэлжлүүлнэ.
⚠️ Ахмад настан болон гаж нөлөөний өндөр эрсдэлтэй хүнд хоногт 7.5 мг хэрэглэж болно.
⚠️ Гемодиализ хийлгэдэг бөөрний төгсгөлийн дутагдалтай хүнд хоногийн тун 7.5 мг-аас хэтрэхгүй.
⚠️ Тарилгын дараа эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай бол ууж хэрэглэдэг хэлбэрт шилжинэ.
❌ Хоногийн нийт тунг 15 мг-аас нэмэгдүүлэн хэрэглэхгүй.
❌ Судсаар тарихгүй.
❌ 18-аас доош насанд хэрэглэхгүй.





