CityPharm
Мидзо 60мг/мл-15мл №4
Exclusive

Мидзо 60мг/мл-15мл №4

Бүтээгдэхүүний мэдээлэл

  • •Нөөц: Үлдэгдэлтэй
  • •Олон улсын нэршил: Цианамид
  • •Жор: Жортой олгоно
  • •Хэлбэр: Шингэн
  • •Үйлдвэрлэсэн улс: Итали
82,700₮
Тоо ширхэг
1

Ерөнхий мэдээлэл

Архины хамааралтай хүмүүсийн эмчилгээнд болон дахин архи хэрэглэж эхлэхээс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

Эмчилгээ хийсний улмаас гарч болох үр дүн ба хүндрэлээс сэргийлж, эмчилгээг хийхийн өмнө эмчлүүлэгчийг нягт нямбай үзэж шинжлэн хэрэглэх эсэх талаарх шийдвэрээ гаргана. Бэлдмэлийг өдөрт 2 удаа 12 цагийн зайтай, 12-25 дуслаар (36-75 мг цианамид) ууж хэрэглэнэ.

Цианамид-60,0 мг

МИДЗО бэлдмэлийг зөвхөн эмчийн хараа хяналта нь дор, хэрэглэгчийн зөвшөөрснөөр хэрэглэнэ.

Зарим нэг спирт агуан эмийн бэлдмэл болон хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсэн үед архи уусан мэт хариу урвал өгч болзошгүй.

МИДЗО бэлдмэлийг хамгийн сүүлийн удаа архи ууснаас хойш 12 цагийн дараа хэрэглэж эхлэх ёстой. Цианамидыг хэрэглэсэн үедээ архи ууснаас болж урвал үүсэхэд, тухайн өвчтөнд ноцтой хүндрэл үүсгэж мэдэхээр эрсдэл бүхий (бамбай булчирхайн хордлого, чихрийн шижин, эпилепси, зүрх судасны эмгэг, бөөрний эмгэг зэрэг суурь өвчтэй) хүнд энэ бэлдмэлийг маш болгоомжтой хэрэглэх ёстой. Энэ бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэж байгаа тохиолдолд эмчлүүлэгчийн бамбай булчирхайн үйл ажиллагааг хагас жил тутамд шалган үзэж байх хэрэгтэй.

Асуулт, хариулт

Үнэ82,700₮