CityPharm
Октретекс 0.1мг 1мл №5 тарилгын уусмал

Октретекс 0.1мг 1мл №5 тарилгын уусмал

Бүтээгдэхүүний мэдээлэл

  • •Нөөц: Үлдэгдэлтэй
  • •Жор: Жортой олгоно
  • •Хэлбэр: Тарилгын уусмал
  • •Хайрцаг дахь тоо ширхэг: 5
  • •Үйлдвэрлэсэн улс: Орос

Тайлбар

зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.

240,000₮
Тоо ширхэг
1

Ерөнхий мэдээлэл

Акромегалийн үед: 

  • Акромегалийн үелд эхлээд бэлдмэлийг 0.05-0.1мг тунгаар, 8 эсвэл 12 цагийн зайтайгаар арьсан дор тарина.

  • Цаашид эмчилгээний тунг тогтоохдоо цусны сийвэнгийн ӨД-ын  болон инсулин төст өсөлтийн фактор-1 (ИТФ-1)-ийн концентрацийг сар бүр тодорхойлсны үндсэн дээр (ӨД-ын зорилтот концентраци <2.5нг/мл, ИТӨФ-1 хэвийн хэмжээнд) мөн эмнэл зүйн шинж тэмдэг хийгээд уг эмийн бэлдмэлийн зохимж зэргээс хамааруулан тогтооно.

  • Ихэнх өвчтөнд хоногийн зохистой тун нь 0.2-0.3мг байдаг.

  • Хоногийн дээд тун болох 1.5мг/хоног хэмжээний тунгаас хэтрүүлж болохгүй.

  • ОКТРЕТЕКС®-ыг тогтвортой тунгаар хэрэглэдэг өвчтөнгүүдэд ӨД-ын ба/буюу ИТӨФ-1 концентраци тодорхойлох шинжилгээг 6 сар тутамд хийх хэрэгтэй.

  • ОКТРЕТЕКС ® эмчилгээг 1 сар тасралтгүй хийсний дараа ӨД-ын хэмжээний ба/буюу ИТӨФ-1 концентрацийн бууралт болон өвчний эмнэл зүйн сайжрал ажиглагдахгүй бол эмчилгээг зогсоох нь зүйтэй.

Ходоод гэдэсний замын ба нойр булчирхайн дотоод шүүрлийн тогтолцооны хавдрын үед:

  • Ходоод гэдэсний замын ба нойр булчирхайн дотоод шүүрлийн тогтолцооны хавдрын үед  эхний тун болох 0.05мг тунгаар хоногт 1-2 удаа арьсан дор тарина.

  • Цаашид, хүрсэн эмнэл зүйн үр нөлөө, хавдрын ялгаруулдаг дааврын (карциноид хавдартай тохиолдолд – 5-гидрокси-индолцууны хүчлийн шээсээр ялгаралтанд үзүүлэх нөлөө) концентрацид үзүүлэх нөлөө ба эмийн бэлдмэлийн зохимж зэргээс хамаараад бэлдмэлийн тунг аажмаар 0.2мг-р хоногт 3 удаа хүртэл тунг нэмэгдүүлэн хэрэглэж болно.

  • Зарим тохиолдолд илүү өндөр тун шаардагдаж болзошгүй. Уг эмийн бэлдмэлийн барих тунг хувь хүн бүрт тохируулан сонгох нь зүйтэй.

  • Карциноид хавдрын үед хэрэв ОКТРЕТЕКС ® бэлдмэлийн эмчилгээ  хамгийн дээд тэвчилт тунгаар 1 долоо хоногт эмчилгээний үр нөлөө үзүүлэхгүй байвал эмчилгээг зогсоох хэрэгтэй. 

ДОХ-той өвчтөний рефрактер хэлбэрийн суулгалтын үед:

  • ДОХ-той өвчтөний рефрактер хэлбэрийн суулгалтын үед эмчилгээний эхлэх тун болох 0.1мг тунгаар хоногт 3 удаа арьсан дор тарьж хэрэглэнэ.

  • Хэрэв эхний долоо хоногийн эмчилгээний дараа эмнэлзүйн сайжралт илрэхгүй бол тунг хүн бүрт тохируулан 0.25мг тунгаар хоногт 3 удаа хүртэл нэмэгдүүлэн хэрэглэж болно.

  • Тунгийн тохируулгыг өтгөний динамик болон өвчтөний бэлдмэлийг даах чадвартай уяалдуулан тохируулна.

  • Хэрэв ОКТРЕТЕКС® эмчилгээг 0.25мг тунгаар өдөрт 3 удаа 7 хоногийн турш хэрэглэхэд хэрэглэхэд эмчилгээний үр нөлөө илрэхгүй бол эмчилгээг зогсоох хэрэгтэй.

Нойр булчирхайн мэс ажилбарын дараах хүндрэлээс урьдчилан сэргийлэлтэнд:

  • Нойр булчирхайн мэс заслын дараах хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор бэлдмэлийг мэс ажилбар хийсэн өдрөөс (лапоротоми хийхээс дор хаяж 1 цагийн өмнө) эхлэн 0.1мг тунгаар хоногт 3 удаа нийт 7 хоногийн турш арьсан дор тарьж хэрэглэнэ.

Ходоод ба улаан хоолойн өргөссөн венийн судаснаас цус алдсан тохиолдолд: 

  • Ходоод ба улаан хоолойн өргөссөн венийн судаснаас цус алдсан тохиолдолд бэлдмэлийг 0.025мг/цаг хурдаар судсаар 5 хоногийн турш судсанд дуслаар тарина.

  • Препарат ОКТРЕТЕКС® бэлдмэлийг 0.9% натрийн хлоридын уусмалаар шингэлж болно.

  • Элэгний хатууралтай, улаан хоолойн өргөссөн венийн судаснаас цус алдаж байгаа өвчтөнд октреотидийг 0.05мг/цаг хурдтайгаар 5 хоногийн турш тасралтгүй венийн судсанд дуслаар тарихад зохимж сайтай байсан нь тэмдэглэгдсэн.

Акромегали:

  • мэс засал болон туяа эмчилгээний үр дүн хангалтгүй байгаа цусны сийвэн дэх өсөлтийн гормон (ӨГ) ба инсулин төст өсөлтийн фактор-1 (ИТФ-1)-ийн концентрацийн багасалт ба өвчний үндсэн илрэлийг хянахын тулд, мөн түүнчлэн мэс засал эмчилгээ хориглох заалттай буюу түүнээс татгалзсан акромегалитай өвчтөнд болон туяа эмчилгээний дараа үр дүнг хэвийн болтол хэрэглэнэ.

Ходоод нарийн гэдэсний замын ба нойр булчирхайн дотоод шүүрлийн тогтолцооны шүүрэл ялгаруулагч хавдарын - шинж тэмдэгүүдийг хянах зорилгоор:

  • карциноид хам шинж бүхий карциноид хавдар;

  • Судасны идэвхит гэдэсний пептид ялгаруулагч хавдар [ВИПома буюу vasoactive intestinal peptide-secreting tumors (VIPomas)];

  • глюкагонома;

  • гастринома/Золлингер-Эллисоны хам шинжийн үед ямагт протоны шахуургыг хориглогч болон Н2-гистаминий рецепторыг хориглогчидтой хавсруулан хэрэглэдэг;

  • инсулинома (мэс ажилбарын өмнө гипогликемийг хянах зорилгоор болон дэмжих эмчилгээний зорилгоор);

  • соматолиберинома (өсөлтийн гормоний (ӨГ) рилизинг хүчин зүйлийн хэт ялгаралт бүхий хавдрууд).

Энэхүү бэлдмэл нь хавдрын эсрэг бэлдмэл биш бөгөөд түүний хэрэглээ нь тухайн категорийн өвчтөнүүдийг бүрэн эмчлэхэд хүргэж чадахгүй.

  • ДОХ-той өвчтөний рефрактер хэлбэрийн суулгалтын шинж тэмдгийг зогсооход;

  • Нойр булчирхайн мэс ажилбарын дараах хүндрэлээс урьдчилан сэлгийлэлт;

  • Элэгний циррозтой өвчтөний улаан хоолой, ходоодны өргөссөн венийн судаснаас цус алдаж байгаа үед октреотидийг цус алдалтыг тогтоох болон давтан цус алдалтаас сэргийлэх зорилгоор өвөрмөц эмчилгээтэй хавсрахад, жишээ нь дурангаар сорвижуулах эмчилгээ гэх мэт.

Нэг ампул/нэг тариурын найрлага:

  • Үйлчлэгч бодис: oктреотид ацетат (октреотидод шилжүүлсэн тун) -0.1мг;

  • Туслах бодисууд: маннитол, сүүний хүчил, натрийн гидрокарбонат, тарианы ус-1мл хүртэл.

Октреотидод болон уг бэлдмэлийн найрлаганд буй аль нэгэн бодист хэт мэдрэгшилт.

холелитиаз (цөсний чулуу);

чихрийн шижин;

CYP3A4 изоферментийн оролцоотойгоор хувирдаг эмчилгээний индекс явцуутай бэлмэлүүдтэй (Жишээ: нь хинидин, терфинадин) нэгэн зэрэг хавсруулан хэрэглэхдээ ихээхэн болгоомжтой хандах хэрэгтэй.

Асуулт, хариулт

Үнэ240,000₮