
Остео кальци-5 №90 капсул
Бүтээгдэхүүний мэдээлэл
- •Нөөц: Үлдэгдэлтэй
- •Хэлбэр: Капсул
- •Хайрцаг дахь тоо ширхэг: 90
Тайлбар
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, ЭМЧИЛНЭ
Ерөнхий мэдээлэл
Өглөө өлөн дээрээ болон өдөр, оройн хоолноос 30 минутын өмнө 100-150мл халуун бүлээн усаар даруулж ууна.
Эмчилгээний тун: Насанд хүрэгчид өдөрт 3 удаа тус бур 2ш
Урьдчилан сэргийлэх тун: Өглөө болог оройн хоолноос өмнө тус бур 2ш
Хүүхэд болон жирэмсэн эхэд тунг эмчийн заавраар тохируулж уулгана.
Тус кальци нь 225мг кальци болон дөрвөн төрлийн ургамал агуулдаг бөгөөд ходоод цочроохгүй, хоолноос өмнө ууж хэрэглэдэг шимэгдэл өндөртэй байгалийн
гаралтай бүтээгдэхүүн юм.
ЯСНЫ ХУГАРЛЫН ҮЕД БОРООЛОЛТ ТҮРГЭСГЭНЭ
· Бактерийн эсрэг, цус тогтооно, өвдөлт намдаана
· Антиоксидант үйлдэл үзүүлж, үрэвслийн процессыг эрчимжүүлнэ
· Шинэ судасжилт үүсэлтийг хүчтэй дэмжиж мөгөөрсжих үйл явцыг нэмэгдүүлнэ
· Мезинхимийн эсийн нүүн шилжилтийг сэдээж дохиоллын молекулуудад нөлөөлөх замаар преостеобласт, остеобласт эсийн идэвхжлийг нэмэгдүүлнэ
· Остеобласт эсийн коллагены нийлэгжилийг нэмэгдүүлж бороололтыг түргэсгэнэ
· Ясны үндсэн бодисын нийлэгжилт болон остеоидийн минералжилтийг идэвхжүүлнэ
· Ясны эдийг эрдсээр хангана (Кальци, фосфор, магни, зэс, Мангани, Цайр, Төмөр)
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, ЭМЧИЛНЭ
· Остеобласт эсийг идэвхжуулж, остеокласт эсийн идэвхжлийг дарангуйлах замаар остеопороз болох процессыг хориглоно, эмчилнэ
· Ясны эдийн нягтшил болон хатуулаг, ачаалал даах чадварыг нэмэгдүүлж хугарах эрсдлийг бууруулна.
· Цэвэршилтийн дараах эстроген дутагдлын ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлж, эмчилнэ.
· Байгалийн гаралтай учир ясанд сайн шимэгдэнэ.
ЯСНЫ ИДЭЭТ ҮРЭВСЛИЙГ ЭМЧИЛНЭ
· Антиоксидант үйлдэл үзүүлнэ
· Ясны задрал үрэвслийг дарж нөхөн төлжилтийг сайжруулна
· Үүсгэгчийн эсрэг үйлчилнэ
· Эсийн мембраныг бэхжүүлж хэт исэлдэлтээс хамгаална
Давсан (Eucomia ulmoides Oliver) - Остеогенезийн үйл явцад оролцох механизм нь остеобластыг идэвхжүүлж, остеокластын идэвхжлийг дарангуйлах замаар остеолиз болох процессыг хориглодог.
Ажигцэрэн (Carduus crispus) - Кальцийн агууламж ихээс гадна цус тогтоох, өвдөлт намдаах, үрэвсэл дарах үйлдэлтэй.
Apүp (Terminalia chebula) - Үрэвслийн эсрэг үйлдэлтэй төдийгүй Ар үрт агуулагдах танины ханд арьсны шархны үед шинээр капиляр судас хэлбэржилтийг
үүсгэдэг VEGF ялгаралтыг дэмждэг.
Мана (Inula helenium) - Судалгаагаар хавдрын эсрэг үйлдэлтэй болох нь тогтоогдсон бөгөөд Манын спиртэн ханд нь маш хүчтэй антиоксидант үйлдэлтэй.
Жонш (Calcite) - Кальцийн агууламж өндөртэй, ходоод хамгаалах хам үйлдэлтэй болох нь судалгаа шинжилгээгээр нотлогдсон.
Орц найрлагаас харшилтай хэт мэдрэг хүн хэрэглэхгүй.
Хэрэглэх явцад харшлын шинж тэмдэг илэрвэл хэрэглэхийг хориглоно.





