
Пирацитон 200мг №60 капсул
Бүтээгдэхүүний мэдээлэл
- •Нөөц: Үлдэгдэлгүй
- •Жор: Жортой олгоно
- •Хэлбэр: Капсул
- •Хайрцаг дахь тоо ширхэг: 60
- •Тун хэмжээ: 200мг
- •Үйлдвэрлэсэн улс: Монгол
Тайлбар
Тархины үйл ажиллагааг дэмжих, ой тогтоолт сайжруулах, цусан хангамжийг нэмэгдүүлэх үйлдэлтэй капсултай эм.
Ерөнхий мэдээлэл
Пирацитоныг хоолны өмнө ууж хэрэглэнэ. Эмчийн жорын дагуу хэрэглэнэ.
Ой тогтоомж өөрчлөгдсөн, анхаарал төвлөрөлт буурсан, сэтгэл гутралын шинж тэмдэг, тархины цусны эргэлт өөрчлөгдсөн хүмүүс, архаг архидалт, тархины гэмтэл, хүүхдийн ой ухааны хомсдол зэрэгт хэрэглэнэ. Хадуур эст цус багадалтын үед, мөн зүрхний шигдээсийн хавсаран эмчилгээнд тус тус хэрэглэнэ.
Үндсэн үйлчлэгч бодис: Нэг капсулд 200 мг пирацетам агуулагдана.
Туслах бодис: лактоз, магнийн стеарат, силикон диоксид.
Хориглох заалт: Бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс, жирэмсэн болон хөхүүл эхчүүд, бөөрний хүнд дутмагшилтай хүмүүст (креатинины клиренс 20 мл/мин-аас бага) хэрэглэхгүй.
Анхааруулга: Элэг бөөрний өвчтэй хүмүүст болгоомжтой хэрэглэх ба бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд бэлдмэлийн тунг багасгана. Пирацитоныг хэрэглэж байхад нойр өөрчлөгдөж болох ба энэ тохиолдолд бэлдмэлийг үдэш оройн цагаар хэрэглэхгүй.





