
Тенсира 150мг №30 шахмал
Бүтээгдэхүүний мэдээлэл
- •Нөөц: Үлдэгдэлтэй
Тайлбар
Артерийн даралт ихсэх өвчин
Инсулинаас үл хамаарах чихрийн шижингийн гаралтай бөөрний эмгэгээс шалтгаалсан артерийн гипертензитэй өвчтөний микро- болон макро-альбуминурийг бууруулах
Ерөнхий мэдээлэл
Эхний болон барихердийн зөвлөж буйтун нь 150мг-р хоногт нэг удаахоолтой хамт болон хоолноос хамааралгүй хэрэглэнэ.
Ирбесартаныг хоногт 150мг тунгаар нэг удаа хэрэглэх нь 24 цагт цусны даралтыг тогтмол хянахад 75мг тунгаар хэрэглэснээс илүү үр дүнтэй байдаг. Гэвч ялангуяа гемодиализ-д орж байгаа өвчтөн болон 75-аас дээш настай өндөр настай өвчтөнд75 мг тунгаар эхэлж хэрэглэхдээ анхаарах хэрэгтэй.
150мг тунгаар хоногт 1 удаа хэрэглэхэд үр дүн хангалтгүй байгаа өвчтөнд ирбесартаны тунг 300 мг хүртэл ихэсгэж болох баэсвэл бусад артерийн даралт бууруулах бэлдмэлийг нэмж хэрэглэж болно. Ялангуяа гидрохлортиазид гэх мэт шээс хөөх бэлдмэлийг ирбесартантай хамт хэрэглэсэнээр үйлдлийн хүчнь нэмэгдэнэ.
2-р хэлбэрийн чихрийн шижин бүхий артерийн гипертензитэй өвчтөнд ирбесартаныг150мг тунгаар хоногт 1 удаа эхэлж хэрэглэх ба бөөрний эмгэгийн эмчилгээндхэрэглэх илүү тохиромжтой барих тунг тогтоох зорилгоор тунг хоногт 300мг хүртэл тунгаар 1 удаа хэрэглэх хүртэл титрлэнэ.
2-р хэлбэрийн чихрийн шижин бүхий цусны даралт ихсэх эмгэгтэй өвчтөнд ирбесартан нь бөөрөнд эерэг нөлөөтэй нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд энэ үед цусны даралтыг хүссэн түвшинд хүргэхийн тулд ирбесартаныг АД-ыг бууруулах бусад эмийн бэлдмэл дээр нэмж хэрэглэсэн.
Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт: бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд тунгийн зохицуулалт хийх шаардлагагүй. Гемодиализ хийлгэж байгаа өвчтөнд эмчилгээг бага тунгаар буюу 75мг тунгаар эхэлнэ.
Эргэлдэх цусны хэмжээ багассан үед: Шингэний болон натрийн дутагдлыг ирбесартаныг хэрэглэхийн өмнө нөхөх шаардлагатай.
Элэгний үйл ажиллагааны өөрчлөлт: элэгний үйл ажиллагааны хөнгөн ба дунд зэргийн өөрчлөлттэй өвчтөнд тунгийн зохицуулалт хийх шаардлагагүй. Элэгний хүнд зэргийн өөрчлөлттэй өвчтөнд хийсэн эмнэлзүйн туршлага байхгүй байна.
Өндөр настай өвчтөнд: 75-с дээш настай өвчтөнд эмчилгээг 75 мг тунгаар эхэлж хэрэглэхдээ болгоомжтой хэрэглэх боловч ерөнхийдөө өндөр настайөвчтөнд тунгийн зохицуулалт хийх шаардлагагүй.
Хүүхдэд: Хүүхдэд ирбесартаны үр нөлөө болон аюулгүй байдлын талаар судлагдаагүй.




