
Терафлекс №120 шахмал
Бүтээгдэхүүний мэдээлэл
- •Нөөц: Үлдэгдэлтэй
Тайлбар
Тодорхой оношлогдсон өвдөг, түнхний үений остеоартрит, нурууны нугаламын остеохондрозын үед үйлдэл аажим илэрч шинж тэмдгийг хөнгөвчилдөг (хөнгөн хэлбэрээс дунд зэргийн хүчтэй өвдөлт).
Ерөнхий мэдээлэл
Насанд хүрэгсэд, тэр дундаа ахимаг насны өвчтөн
Зөвлөмжит тун 1000-1200 мг хондроитинсульфат ба 1500 мг глюкозамин, өөрөөр хэлбэл өдөрт 3 удаа, 1 бүрээсээр хэрэглэнэ. Ээлж эмчилгээнд 3-6 сараас багагүй хугацаагаар хэрэглэхийг зөвлөдөг.
Хүүхэд
Эмийн бэлдмэлийн аюулгүй байдал болон үр нөлөөний талаар мэдээлэл байхгүйтэй холбоотой хүүхэд болон 18 хүртэл насны өсвөр үеийнхэнд энэ бэлдмэлийг хэрэглэхийг зөвлөдөггүй.
Бөөр/элэгний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд хэрэглэх
Тун зохицуулах шаардлагатай талаар мэдээлэл байхгүй байна.
Бүрээс эмийг хоолны өмнө, хоолны үед эсвэл хоолны дараа хэрэглэж болно. Өлөн үедээ эмийн бэлдмэл хэрэглэж чаддаггүй өвчтөн тухайн эмийн бэлдмэлийг хоолны дараа хэрэглэх хэрэгтэй.
Хангалттай хэмжээний шингэнээр даруулан бүрээсийг залгиж хэрэглэнэ.





