
Улькавис 120мг №56 бүрхүүлтэй шахмал
KRKA-ын албан ёсны бүтээгдэхүүн
Бүтээгдэхүүний мэдээлэл
- •Нөөц: Үлдэгдэлтэй
- •Олон улсын нэршил: висмутын субцитрат (120 мг)
- •Брэнд: KRKA
- •Хэлбэр: Шахмал
- •Үйлдвэрлэсэн улс: Словени
Тайлбар
ходоод, 12 хуруу гэдэсний шархлаа болон Helicobacter pylori нянгийн эмчилгээнд хэрэглэдэг, висмутын субцитрат (120 мг) идэвхтэй найрлагатай бүрхүүлтэй шахмал эм юм.
Ерөнхий мэдээлэл
Насанд хүрэгчид, 12 түүнээс дээш насныханд Улькавис® бэлдмэлийг хоол, унтахаас 30 минутын өмнө 1 шахмалаар өдөрт 4 удаа эсвэл хоолноос 30 минутын өмнө 2 шахмалаа өдөрт 2 удаа ууна.
8-12 насны хүүхдэд Улькавис® бэлдмэлийг өдөрт хоол идэхээс 30 минутын өмнө 1 шахмалаар 2 удаа ууна.
4-8 насны хүүхдэд биеийн жинд 8 мг/кг/өдөр тунгаар өдөрт 1-2 шахмал (1-2 удаа хэрэглэнэ). Энэ тохиолдолд өдрийн тун нь тооцоолсон тунд хамгийн ойр байх ёстой (8 мг/кг/өдөр).
Шахмалыг хоол идэхээс 30 минутын өмнө бага хэмжээний усаар даруулж ууна.
Эмчилгээний үргэлжлэх хугацаа 4-8 долоо хоног. Дараагийн 8 долоо хоногт висмут агуулсан эм хэрэглэх ёсгүй.
Helicobacter pylori устгахын тулд Улькавис® бэлдмэлийг хеликобактерийн эсрэг идэвхит бактерийн эсрэг бэлдмэлүүдтэй хослуулах зүйтэй (эмчийн заавраар).
Фармакодинамик
Helicobacter pylori эсрэг бактерицид идэвхит, шархлааны эсрэг үйлдэлт бэлдмэл. Энэ нь үрэвслийн эсрэг, бүрхээх нөлөөтэй. Ходоодны хүчиллэг орчинд уусдаггүй висмут оксихлорид ба цитрат, хелатын нэгдлүүд нь уургийн субстрат хэлбэрээр шарх, улайсан гадаргуу дээр хамгаалалтын бүрхүүл үүсгэдэг.
Простагландин Е-ийн нийлэгжилтийг нэмэгдүүлж, салстын үүсэл, бикарбонатын ялгарал, эс хамгаалах механизмын үйл ажиллагааг идэвхжүүлж, ходоод гэдэсний салст бүрхэвчийг пепсин, давсны хүчил, фермент, цөсний давсны нөлөөнд тэсвэртэй болгодог.
Эмгэгтэй талбайд эпидермийн өсөлтийн хүчин зүйлийн хуримтлалыг үүсгэдэг. Пепсины идэвхийг бууруулдаг.
Фармакокинетик
Висмутын субцитрат нь ходоод гэдэсний замд бараг шимэгдэхгүй. Голдуу гэдэсний замд ялгарна. Цусны плазм дахь багахан хэмжээний висмут нь биеэс бөөрөөр гадагшилдаг.
висмутын субцитрат (120 мг)
Хориглох заалт: Бөөрний хүнд дутагдал, жирэмсэн ба хөхүүл үе, 4 хүртэлх насны хүүхэд.
Түгээмэл гаж нөлөө: Висмутын нөлөөгөөр өтгөн хар өнгөтэй болох нь хэвийн үзэгдэл бөгөөд зарим тохиолдолд дотор муухайрах, суулгах, өтгөн хатах шинж илэрч болно.




