
Фенистил 0.1%-30гр гель
Бүтээгдэхүүний мэдээлэл
- •Нөөц: Үлдэгдэлтэй
- •Олон улсын нэршил: Диметинден
- •Хэлбэр: Тосон түрхлэг
- •Үйлдвэрлэсэн улс: Швейцар
Тайлбар
Фенистил 0.1%-30гр гель нь арьсны загатнаа, харшлын урвал болон шавьжинд хазуулсан үед түрхэж хэрэглэдэг, жоргүй олгогддог гадуурх гель юм.
Ерөнхий мэдээлэл
Насанд хүрэгсэд ба 2-оос дээш насны хүүхэд:
Гелийг арьсны гэмтэлтэй хэсэгт хоногт 2-4 удаа нимгэн үеэр түрхэж болгоомжтой илнэ.
Эмчийн зөвлөгөөгүйгээр хэрэглэх дээд хугацаа 7 хоног байна.
*Онцгой бүлэг өвчтөн
* Өндөр настай өвчтөнд (65-аас дээш насны) бэлдмэлийн тунг тохируулах шаардлагатай талаар нотлогдсон мэдээлэл байдаггүй.
2 хүртэл насны хүүхдэд эмийн бэлдмэлийг зөвхөн эмчтэй зөвлөсний дараа хэрэглэж болно.
Фенистил гель нь янз бүрийн шалтгаантай загатнааны эсрэг үр нөлөөтэй бөгөөд загатнааг түргэн намдааж цочролыг багасгадаг.
Идэвхтэй бодис:диметиндены малеат 1мг
Туслах бодис: бензалконийн хлорид, натрийн эдетат, карбомер 974 Р, пропиленгликоль, натрийн гидроксид (30% уусмал), цэвэршүүлсэн ус тус тус агуулагдана.
Хааяа – арьс хуурайших ба хорсох
Маш ховор - харшлын гаралтай дерматит
*Цээрлэлт*
Бэлдмэлийн найрлага дахь ямар нэгэн бодист хэт мэдрэг хүмүүс.
Бэлдмэлийг өмнө нь шавьжинд хазуулсны улмаас харшлын урвал илэрч байсан үед эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй. (энэ тохиолдолд системийн хэрэглээний эмийн хэлбэрийг хэрэглэнэ)
Бэлдмэлийг ил эсвэл үрэвссэн шарх, салст бүрхүүлийн эсвэл арьсны нойтон шинж бүхий өвчний (ялангуяа нярай болон бага насны хүүхдэд) үед хэрэглэхгүй ба ба мөн нүдний ойролцоо хэрэглэхгүй.



