
Фенистил 1мг/1мл-20мл дусал
Бүтээгдэхүүний мэдээлэл
- •Нөөц: Үлдэгдэлтэй
- •Олон улсын нэршил: Диметинден малеат
- •Хэлбэр: Сироп
- •Хайрцаг дахь тоо ширхэг: 1
- •Тун хэмжээ: 20 мл
- •Үйлдвэрлэсэн улс: Швейцар
Тайлбар
Фенистил 1мг/1мл-20мл дусал нь диметинден малеат идэвхтэй бодистой, харшлын эсрэг эм.
Ерөнхий мэдээлэл
/*Насанд хүрэгсэд ба 12-оос дээш насны хүүхэд*/
Диметиндены малеатын зөвлөж буй хоногийн тун нь 3-6мг бөгөөд хоногийн тунг 3 хувааж хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл 20-40 дуслаар хоногт 3 удаа хэрэглэнэ.
Нойрмоглох хандлагатай өвчтөнд унтахын өмнө 40 дусал, өглөөний цайны үед 20 дуслыг хэрэглэхийг зөвлөнө.
*Хүүхэд*
/1 хүртэл насны хүүхэд/
1 сараас 1 хүртэл насны хүүхдэд Фенистил НЬЮ бэлдмэлийг зөвхөн эмчтэй зөвлөлдсөний дараа болон зөвхөн гистамины эсрэг эмэнд зориулж тогтоосон эмнэлгийн заалтаар хэрэглэнэ. Зөвлөсөн тунг хэтрүүлж болохгүй.
Тайвшруулах үйлдэл нь шөнийн амьсгал тасалдалт үүсгэж болзошгүй тул Фенистил НЬЮ-ийн дуслыг 1 хүртлэх насны хүүхдэд болгоомжтой хэрэглэх шаардлагатай.
Зөвлөж буй хоногийн тун нь ойролцоогоор 0,1 мг/кг буюу өөрөөр хэлбэл хоногт 2 дусал/кг байна. Хоногийн тунг зайлшгүй 3 хувааж хэрэглэнэ.
Фенистил 1мг/1мл-20мл дусал нь диметинден малеат идэвхтэй бодистой, харшлын эсрэг гистамины H1-рецептор хориглогч эм бөгөөд чонон хөрвөс, харшлын ринит, загатнаа, шавжид хазуулах зэрэг харшлын шинж тэмдгийг намдаахад хэрэглэгддэг.
Үйлчлэгч бодис: диметиндены малеат.
1мл дусал 1мг диметиндены малеат агуулна.
Туслах бодис: динатрийн фосфат додекагидрат, нимбэгний хүчлийн моногидрат, бензойны хүчил, динатрийн эдетат, сахарин натри, пропиленгликоль, цэвэршүүлсэн ус.
Диметинденд болон бэлдмэлийн найрлага дахь бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэгшилтэй хүмүүс, 1 сар хүртэл насны хүүхдэд (ялангуяа дутуу төрсөн) хэрэглэхгүй.





