
Фурасол 100мг №5 нунтаг
Бүтээгдэхүүний мэдээлэл
- •Нөөц: Үлдэгдэлтэй
- •Олон улсын нэршил: Фурагин
- •Хэлбэр: Мөхлөг
- •Хайрцаг дахь тоо ширхэг: 5
- •Тун хэмжээ: 100мг
- •Үйлдвэрлэсэн улс: Орос
- •Эрхтэний систем: Амны хөндий
Тайлбар
Амны хөндий ба залгиурын үрэвсэл, халдварлагдсан шарх, түлэгдэлт, идээт үрэвслийн үед гадуур хэрэглэх уусмал бэлтгэнэ.
Ерөнхий мэдээлэл
1 уут нунтгийг 200 мл халуун буцалсан усанд уусгаж, бүлээн болсны дараа ам, хоолойг өдөрт 2–3 удаа зайлна эсвэл гадуур жин/угаалга хийнэ.
Фурасол идэвхтэй үйлчлэгч бодис уусдаг фурагин бөгөөд бактерийн эсрэг (нитрофураны уламжлалm нэгдэл) үйлдэлтэй нэгдэл юм. Уг бэлдмэлийг амны хөндий ба залгиурын үрэвсэл, түлэгдэлт, халдварлагдсан шарх, идээт үрэвслийн хэсэг газрын (гадуур) эмчилгээнд хэрэглэх уусмал бэлтгэхэд хэрэглэнэ.
Идэвхтэй үйлчлэгч уусдаг фурагин юм. Нэг уутанд 100мг уусдаг фурагин агуулагдах ба 87,4мг фурагинтай тэнцэнэ. Бэлдмэлд агуулагдах бусад нэгдэл натрийн хлорид юм.
Энэ уусмал арьсыг шар өнгөтэй болгоно. Хүүхдэд Энэ эмийн бэлдмэлийг 4-өөс доош насны хүүхдэд ам зайлахад хэрэглэж болохгүй. (“Фурасолыг хэрэглэж болохгүй” хэсгийг үзнэ үү). Фурасол ба бусад эмийн бэлдмэлийн харилцан үйлчлэл Хэрэв та өөр ямар нэгэн эм хэрэглэж байгаа, хэрэглэсэн, эсвэл хэрэглэхээр төлөвлөж байгаа бол энэ талаар эмч болон эм зүйчид мэдэгдэж зөвлөгөө авна уу. Энэхүү эмийн бэлдмэл нь антибиотикын үйлдлийг хүчтэй болгоно. Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхгүй. Хэрэв та жирэмсэн эсвэл хүүхэд хөхүүлдэг, жирэмсэн байж магадгүй эсвэл жирэмслэхээр төлөвлөж буй тохиолдолд энэхүү эмийн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч болон эм зүйчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Фурасолыг архи согтууруулах ундаатай хамт хэрэглэх нь Эмчилгээний үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд арьсны харшлын урвал илүү ихээр илэрч болзошгүй. Авто тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизм ажиллуулах чадварт нөлөөлөх.





