CityPharm
Фромилид 500мг №14 бүрхүүлтэй шахмал

Фромилид 500мг №14 бүрхүүлтэй шахмал

Бүтээгдэхүүний мэдээлэл

  • •Нөөц: Үлдэгдэлтэй
  • •Олон улсын нэршил: Кларитромицин (500 мг)
  • •Жор: Жортой олгоно
  • •Хэлбэр: Шахмал
  • •Хайрцаг дахь тоо ширхэг: 14
  • •Тун хэмжээ: 500мг
  • •Үйлдвэрлэсэн улс: Словени
  • •Эрхтэний систем: Амьсгалын зам

Тайлбар

Антибиотик

72,500₮
Тоо ширхэг
1

Ерөнхий мэдээлэл

Насанд хүрэгсэд ба 12-оос дээш насны хүүхдэд 250мг-р 12 цагийн зайтай хэрэглэнэ.
Синусит болон хүнд явцтай халдварын (Haemophilus influenza-р үүсгэгдсэн) үед кларитромициныг 500мг-р 12 цагийн зайтай хэрэглэх бөгөөд ээлж эмчилгээ 8-14 хоног үргэлжилнэ.
Helicobacter pylori-ын эмчилгээнд 250-500мг-р хоногт 2 удаа, 7 өдөр бусад эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэнэ. Ээлж эмчилгээ ерөнхийдөө 7-14 хоног үргэлжилнэ.
Шахмалыг бутлаж зажилж хэрэглэж болохгүй. Бэлдмэлийг хооллох үедээ хэрэглэнэ.

Кларитромицинд мэдрэг нянгаар үүсгэгдсэн амьсгалын дээд болон доод замын халдвар (залгиур, гүйлсэн булчирхай, дайвар хөндий, гуурсан хоолойн үрэвсэл гэх мэт), дунд чихний үрэвсэл, арьс ба зөөлөн эдийн халдвар, мөн хавсарсан эмчилгээнд Helicobacter pylori-ийн халдварын үед хэрэглэнэ.

2 нимгэн бүрхүүлтэй шахмалд: 500мг кларитромицин; туслах бодис: эрдэнэшишийн цардуул, бичил талст целлюлоза, усгүй коллоид кремнийн хоёрч исэл, цармагжуулалтын өмнөх цардуул, калийн полиакриллин, тальк, Магнийн стеарат, титанийн хоёрч исэл, пропилленгликоль гидроксипропил-метилцеллюлоза, хинолины шар будагч бодис (Е104) тус тус агуулагдана.

Бэлдмэлийг кларитромицин болон макролидын бүлгийн бусад антибиотикт хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхийг цээрлэнэ. Бэлдмэл үндсэндээ элгэнд метаболизмд ордог учир хүнд явцтай элэгний дутагдал, элэгний үрэвсэлтэй (анамнез-п) өвчтөнд хэрэглэхгүй ба түүнчлэн порфири, жирэмсний эхний 3 сард мөн хэрэглэхийг цээрлэнэ.
Кларитромициныг терфенадин, цисаприд, пимозид, астемизол зэрэг бэлдмэл хэрэглэж байгаа өвчтөнд хэрэглэхгүй.

Асуулт, хариулт

Үнэ72,500₮