
Прилам ДР 10мг/10мг №30 шахмал
Бүтээгдэхүүний мэдээлэл
- •Нөөц: Үлдэгдэлтэй
- •Жор: Жортой олгоно
- •Хэлбэр: Шахмал
- •Хайрцаг дахь тоо ширхэг: 30
- •Тун хэмжээ: 10мг
- •Үйлдвэрлэсэн улс: Турк
Тайлбар
Эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.
PocketХувааж төлөхТун удахгүйЕрөнхий мэдээлэл
ПРИЛАМ ДР бэлдмэлийг ямагт эмчийн зааврыг ягштал баримтлан хэрэглэнэ үү.
· Эхний өдөр: Унтахын өмнө 2 шахмал
· 2дах өдөр: Унтахын өмнө 2 шахмал, хэрэв 2дах өдрөөс эхлэн дотор муухайрах болон бөөлжих шинжүүд арилж байвал үргэлжлүүлэн унтахын өмнө 2 шахмалыг ууж хэрэглэнэ. Эмч өөрөөр зааварлаагүй бол цаашид энэхүү дэглэмийг баримтлан хэрэглэнэ.
· 3дах өдөр: Хэрэв 2дах өдөрт дотор муухайрах болон бөөлжих шинжүүд илэрсээр байвал 3дах өдрөөс эхлэн 3 шахмалыг (өглөө 1 шахмал, унтахын өмнө 2 шахмал) хэрэглэнэ.
· 4дэх өдөр: 3дах өдрийн оройноос дотор муухайрах болон бөөлжих шинжүүд арилж байвал үргэлжлүүлэн өдөрт 3 шахмалыг (өглөө 1 шахмал, унтахын өмнө 2 шахмал) ууж хэрэглэнэ. Хэрэв 3дах өдөрт дотор муухайрах болон бөөлжих шинжүүд илэрсээр байвал 4 дэх өдрөөс эхлэн өдөрт 4 шахмалыг (өглөө 1, үдээс хойш 1 мөн унтахын өмнө 2 шахмал) ууж хэрэглэнэ.
· Өдөрт 4 (өглөө 1, үдээс хойш 1 мөн унтахын өмнө 2 шахмал)-өөс илүү шахмал хэрэглэхийг хориглоно.
Хэрэглэх арга:
· ПРИЛАМ ДР бэлдмэлийг өлөн үед нэг аяга усаар даруулж ууж хэрэглэнэ.
· ПРИЛАМ ДР шахмалыг бүхлээр залгиж хэрэглэнэ. ПРИЛАМ ДР шахмалыг залгихын өмнө буталж, зажилж болохгүй.
ПРИЛАМ ДР нь идэвхтэй бодисоор доксиламины сукцинат мөн пиридоксины гидрохлорид (В6 витамин) агуулна.
ПРИЛАМ ДР бэлдмэлийг зуршмал эмчилгээнд үр нөлөөгүй жирэмсэн эмэгтэйчүүдэд дотор муухайрах болон бөөлжилтын эмчилгээнд хэрэглэнэ.
Идэвхтэй бодис: Шахмал тус бүрт 10мг доксиламины сукцинат ба 10мг пиридоксины гидрохлорид агуулагдана.
Туслах бодис: Магнийн стеарат, маннитол (E421), хоёр суурьт кальцийн фосфатын дигидрат, гидроксипропилметил целлюлоз, полиэтилен гликол, метакрилийн хүчил ба этил акрилатын кополимер, тальк, титаний диоксид, триэтилийн цитрат, коллойд силика, натрийн бикарбонат, натрийн лаурил сульфат, полисорбат 80.
Дараах тохиолдолд ПРИЛАМ ДР бэлдмэлийг хэрэглэхгүй;
Үүнд:
· Доксиламины сукцинат болон бусад этаноламины уламжлалын антигистаминууд, пиридоксины гидрохлорид эсвэл ПРИЛАМ ДР эмийн найрлага дах аль нэг туслах бодист харшилтай (хэт мэдрэгшилт) тохиолдолд.
· Сэтгэл гутралын эсрэг эмчилгээнд хэрэглэгддэг моноамин оксидаза (МАО) фермент дарангуйлагч хэрэглэж байгаа тохиолдолд.
· ПРИЛАМ ДР бэлдмэл нь хөхний сүүгээр ялгарч нярайд хортой нөлөө үзүүлж болзошгүй учраас хөхөөр хооллодог эсвэл хөхөөр хооллох төлөвлөгөөтэй бол хэрэглэхийг хориглоно.
Дараах тохиолдолд ПРИЛАМ ДР бэлдмэлийг АНХААРАЛ БОЛГООМЖТОЙ хэрэглэнэ;
Үүнд:
· Гуурсан хоолойн багтраа, нүдний дотоод даралт ихсэлттэй, хаалттай өнцөгт глауком (нүдний дотоод даралт гэнэт ихэссэнтэй холбоотой нүдний үйл ажиллагааны алдагдал), ходоодны идэгдмэл шархлаа, ходоодны нугалуур ба дээд гэдэсний бөглөрөл (ходоодноос нарийн гэдэс рүү орох хэсэг нарийсах) мөн давсагны хүзүүвчний бөглөрөл (шээс чавдуурах)-тэй тохиолдолд.
· Метадон (хүнд хэлбэрийн өвдөлт намдаах болон эмэнд донтолт үүссэн үед хэрэглэдэг) мөн пенициклидины фосфат (наркотик бодис) зэргийн шээсний шинжилгээ хийлгэх гэж байгаа тохиолдолд.
Хэрэв эдгээр шинжүүд илэрч байгаа эсвэл өмнө нь илэрч байсан бол эмчид хандана уу.




