CityPharm
Азитровис 200мг/5мл 20мл хөвмөл

Азитровис 200мг/5мл 20мл хөвмөл

Бүтээгдэхүүний мэдээлэл

  • •Нөөц: Үлдэгдэлтэй
  • •Олон улсын нэршил: Azythromycin
  • •Хэлбэр: Усанд уусдаг
  • •Хайрцаг дахь тоо ширхэг: 1
  • •Тун хэмжээ: 20мг
  • •Үйлдвэрлэсэн улс: Болгар
  • •Эрхтэний систем: Амьсгалын зам

Тайлбар

  • Зааврын дагуу хэрэглэнэ.

25,600₮
Тоо ширхэг
1

Ерөнхий мэдээлэл

  • Хөвмөл бэлтгэх арга:
    1. Флакон дахь нунтгийг усанд хийж – ууж хэрэглэх хөвмөл бэлтгэнэ.
    2. Флаконыг нээнэ.
    3. Хөвмөлийг бэлтгэхийн тулд цэвэр шилэн флаконд тунгийн тариураар 12 мл ус нэмж хийнэ. (тариураар 2 удаа 5 мл, 1 удаа 2 мл ус хэмжиж флаконд хийнэ.)
    4. Нэг төрлийн хөвмөл болтол сайтар сэгсэрнэ.
    5. Бэлтгэсэн хөвмөлөө 5 өдрийн турш хэрэглэнэ.
    6. Хөвмөлийг хэрэглэх бүрийн өмнө сэгсэрнэ.
    Тунгийн тариур болон халбага хэрэглэхэд зориулсан заавар
    1. Тунгийн тариурын үзүүрийг хөвмөлд дүрж шаардлагатай хэмжээгээр соруулан авна.
    2. Хүүхдийг хооллох байрлалд байлган аманд нь тунгийн тариурын үзүүрийг хийж хөвмөлийг аажим шахна.
    3. Эмийн бэлдмэлийг хүүхдэд уулгасны дараа бага хэмжээний ус эсвэл жүүс өгнө.
    4. Тариурыг хэрэглэсний дараа усаар угааж, хуурай цэвэрхэн газар хадгална.

  • Азитровис бэлдмэлийг азитромицинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн дараах халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
    Амьсгалын дээд замын халдвар – хоолойн халдвар, гүйлсэн булчирхайн үрэвсэл, дайвар хөндийн үрэвсэл болон чихний халдвар
    Амьсгалын доод замын халдвар – гуурсан хоолойн үрэвсэл болон янз бүрийн хэлбэрийн уушгины үрэвсэл
    Арьс болон зөөлөн эдийн халдвар – Лаймын өвчний эхний шат (хачигт халдвар), ёлом, арьсны бусад бактерийн халдвар

  • 5 мл хөвмөлд үйлчлэгч бодис 200 мг азитромицинтэй тэнцүү хэмжээтэй азитромицины дигидрат агуулагдана.
    Бусад найрлага: Сахароз, манитол, усгүй натрийн карбонат, ксантаны давирхай, коллоид усгүй цахиурын хоёрч исэл, гүзээлзгэний үнэр, амт оруулагч, гадилынүнэр, амт оруулагч, натрийн сахарин.

  • Азитровис бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхгүй.
    Хэрэв та азитромицин болон бэлдмэлийннайрлага дахь бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд харшилтай (хэт мэдрэг ) бол
    Хэрэв та макролидын бүлгийн бусад антибиотикт харшилтай (хэт мэдрэг) бол
    Хэрэв та харга мөөгний уламжлал агуулсан бэлдмэл хэрэглэж байгаа бол, учир нь эрготизм гэж нэрлэдэг хөл доголох болон мөч хөхрөх эмгэгийг нөхцөлдүүлж болно.

Асуулт, хариулт

Үнэ25,600₮