CityPharm

Ингавирин 90мг №10 капсул

Бүтээгдэхүүний мэдээлэл

  • •Нөөц: Үлдэгдэлтэй
  • •Хайрцаг дахь тоо ширхэг: 10
  • •Эрхтэний систем: Ханиад, томуу

Тайлбар

  • Вирусын эсрэг бэлдмэл.

Насанд хүрэгсдийн А ба В томуу болон амьсгалын замын бусад вирусын (аденовирусын халдвар, томуу төст өвчин, амьсгалын замын синцитиаль халдвар, риновирусын халдвар) цочмог халдварын эмчилгээ ба урьдчилан сэргийлэлт.

97,000₮
Тоо ширхэг
1

Ерөнхий мэдээлэл

Ууж хэрэглэнэ. Хоолноос хамаарахгүй.
Томуу болон амьсгалын замын бусад вирусын цочмог халдварын эмчилгээ ба урьдчилан сэргийлэлтэнд өдөрт нэг удаа 90мг хэрэглэнэ. Томуу болон амьсгалын замын бусад вирусын цочмог халдварын эмчилгээний үргэлжлэх хугацаа 5-7 хоног (өвчний хүндийн зэргээс хамаарна). Өвчний эхний шинж тэмдэг илэрсэн үед, өвчин эхэлснээс хоёр хоногоос аль болох оройтолгүй эмийг хэрэглэж эхэлнэ. Шинж тэмдэг хүчтэй илэрч байгаа үед, мөн түүнчлэн дагалдах өвчтэй үед (амьсгалын болон зүрх судасны өвчин, чихрийн шижин, таргалалт) өвчний эхний гурван өдөрт тунг давхарлан хэрэглэх хэрэгтэй ба цаашид 2-4 хоногийн турш ердийн тунгаар хэрэглэнэ.
Халдвартай хүнтэй хавьтаснаас хойш томуу болон амьсгалын замын бусад вирусын цочмог халдвараас сэргийлэхийн тулд бүрээсийг 7 хоногийн турш уулгана.
Хэрэв эмчилгээний 5 хоногийн дараа биеийн байдал сайжрахгүй эсвэл шинж тэмдэг хүндрээд, эсвэл шинэ шинж тэмдэг илэрч байвал эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Эмийн бэлдмэлийг зөвхөн уг зааварт заасан заалтаар, хэрэглэх арга ба тунгаар хэрэглэнэ.

Асуулт, хариулт

Үнэ97,000₮