
Уроцин 5мг №30 шахмал
Бүтээгдэхүүний мэдээлэл
- •Нөөц: Үлдэгдэлтэй
- •Жор: Жортой олгоно
- •Хэлбэр: Шахмал
- •Хайрцаг дахь тоо ширхэг: 30
- •Үйлдвэрлэсэн улс: Солонгос
- •Эрхтэний систем: Бөөр, шээс
Тайлбар
Шээс задгайрах болон/эсвэл шээс ойр ойрхон хүрэх, шахамдуулсан шээс задгайрлын хамшинжийн шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ
Ерөнхий мэдээлэл
Насанд хүрэгсэд болон ахмад настанд солифенацин сукцинатын өдөрт нэг удаа хэрэглэх зөвлөмжит тун 5мг. Хэрэв шаардлагатай бол солифенацин сукцинатын өдөрт нэг удаа хэрэглэх зөвлөмжит тунг 10мг болгон нэмэгдүүлж болно. Солифенацинийг усаар даруулан бүхлээр нь залгиж ууна. Үүнийг хоолтой болон хоолгүй хэрэглэж болно.
Дараах өвчтөнүүдэд эмийн бэлдмэлийн тунг тохируулах хэрэгтэй.
1. Бөөрний дутагдалтай өвчтөн
Бөөрний хөнгөн болон дунд зэргийн дутагдалтай өвчтөнд тунг тохируулах шаардлага байхгүй (креатининий клиренс > 30 мл/мин). Хүнд хэлбэрийн бөөрний дутагдалтай өвчтөнд (креатининий клиренс ≤ 30 мл/мин) эмчилгээг болгоомжтой хийх ба өдөрт нэг удаа 5мг-аас илүү хэрэглэж болохгүй.
2. Элэгний дутагдалтай өвчтөн
Элэгний хөнгөн зэргийн дутагдалтай өвчтөнд тунг тохируулах шаардлага байхгүй. Элэгний дунд зэргийн дутагдалтай өвчтөнд (Чайлд-Пьюгийн 7-9 оноотой) болгоомжтой хэрэглэх ба өдөрт нэг удаа 5мг-аас хэтрүүлж хэрэглэж болохгүй.
3. Цитохром P450 3A4 хориглогч хэрэглэж байгаа үед
Кетоконазол эсвэл ритонавир, нельфинавир, итраконазол зэрэг бусад төрлийн CYP3A4 хориглогчдыг эмчилгээний тунгаар хэрэглэж байгаа тохиолдолд солифенацин сукцинатын хамгийн дээд тун 5мг-аас хэтрэх ёсгүй.
Шээс задгайрах болон/эсвэл шээс ойр ойрхон хүрэх, шахамдуулсан шээс задгайрлын хамшинжийн шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.
Эмийн үйлдэлтэй идэвхитэй үйлчлэгч бодис: Солифенацин сукцинат ……5.0мг
1. Дараах өвчтөнд солифенацинийг хэрэглэж болохгүй:
1) Шээс баригдсан, хаагдсан өвчтөнд
3) миастени гравис
4) хаалттай өнцөгт, хяналтгүй глаукомтай өвчтөн
5) Энэ эмийн бэлдмэл, бүтээгдэхүүний найрлага дахь бусад нэгдэлд хэт мэдрэгшилтэй байх
6) Гемодиализд орж буй өвчтөн
7) Элэгний хүнд хэлбэрийн дутагдалтай (Чайлд-Пью C)
8) Бөөрний хүнд хэлбэрийн дутагдалтай эсвэл элэгний дунд зэргийн дутагдалтай, кетоконазол зэрэг цитохром CYP3A4 хориглогчийг эмчилгээнд хэрэглэдэг өвчтөнд
9) Галактоз үл тэвчил зэрэг ховор тохиолдох удамшлын өвчтэй, Лапп лактазын дутагдалтай эсвэл глюкоз-галактозын мальабсорбцитой.





