
Окситоцин 5ОУН/мл 1мл №10 тарилгын уусмал
Бүтээгдэхүүний мэдээлэл
- •Нөөц: Үлдэгдэлтэй
- •Жор: Жортой олгоно
- •Хэлбэр: Тарилгын уусмал
- •Хайрцаг дахь тоо ширхэг: 10
- •Үйлдвэрлэсэн улс: Орос
Тайлбар
Эмчийн заалтаар хэрэглэнэ.
Ерөнхий мэдээлэл
Окситоциныг судсанд, булчинд тарина. Төрөлт сэдрээх зорилгоор булчинд окситоцин 0,5-2 МЕ; шаардлагатай бол 30-60 минут тутам давтан хийнэ.
Венийн судсанд дуслаар тарих бол 1 мл нийлэг окситоцин 5 МЕ бэлдмэлийг 5% - 500 мл глюкозын уусмалд (глюкоз) хийнэ. Төрөлт үүсэлтийн шинж чанараас хамааран минутанд 5-8 дуслаар тохируулан дусаана (5-10 минутанд 5 дусал ба минутанд нийт 40 дуслаас хэтрүүлэхгүй).
Зайлшгүй эсвэл бүрэн бус үр хөндөлтийн эмчилгээнд: 10 МЕ окситоциныг 5% -500 мл декстрозд хийн судсанд минутанд 20-40 дуслаар тооцон дусаана. Умайн булчингийн агшилт суларснаас үүдэлтэй цус алдалтаас урьдчилан сэргийлэлтэнд булчинд 3-5 МЕ тунгаар өдөрт 2-3 удаа нийт 2-3 өдөр, умайн булчингийн агшилт суларснаас үүдэлтэй цус алдалт үед 5-8 МЕ тунгаар өдөрт 2-3 удаа нийт 3 хоног тарина.
Төрөх хүчийг сэдрээх, идэвжүүлэх (төрөлтийн анхдагч, хоёрдогч сулрал, жирэмсний хордлогоос шалтгаалан жирэмслэлтийг эрт таслах шаардлагатай үед, резус-зөрчил, ураг амьгүй болох, илүү тээлт, өөрөөр нь төрөлт удирдах).
Үр хөндөлтийн дараах умайн булчин суларсны улмаас цус алдалтыг эмчлэх, урьдчилан сэргийлэлтэнд (ялангуяа илүү тээлт), төрсний дараах эрт үед, төрсний дараах умайн төлжилтийг хурдасгах; мэс заслын үед умайн агшилт сайжруулах (ихэс гарсны дараа).
1 мл уусмалд:
Идэвхтэй бодис: окситоцин (нийлэг окситоцин) – 5 МЕ
Туслах бодис: хлоробутанол гемигидрат (хлорбутанолгидрат), хлоробутанол х.х 5,00 мг, цууны хүчил – рН 3,0-4,5 хүртэл, тарилгын ус – 1 мл хүртэл.
Хэт мэдрэг, уйтан аарцаг (анатомийн, эмнэл зүйн), ургийн хөндлөн, ташуу байрлал, нүүр төрөлт, дутуу төрөлт, умайн урагдалын урьдал, умайн сорви (өмнөх Кесарево болон умайд бусад ажилбарын үлдэц), умайн хэт их суналт, олон төрөлт, ихэс үлдэх, умайн сепсис, умайн хүзүүний хавдар, умайн булчингийн хэт агчил (төрөхийн бус үед), ураг шахагдах, артерийн гипертензи, бөөрний архаг дутагдал, ихэс ховхрох, ургийн гипокси зэрэгт хориглоно.
Брадикарди (эх, урагт), артерийн даралт буурах, шок, артерийн даралт ихсэх, субарахноид цус алдалт, зүрхний хэм алдалт (ялангуяа урагт); бронхын агчил, дотор муухайрах, бөөлжих, ус хуримтлагдах, нярайн шарлалт, төрөлт хэт эрчимжих, урагт гипокси үүсэх, ихэс дутуу ховхрох, умай урагдах шинж үүсч болно. Эдгээр шинж тэмдэг илэрвэл эмийн хэрэглээг нэн даруй зогсооно.





