Видора микро /24+4/ №28 шахмал
Бүтээгдэхүүний мэдээлэл
- •Нөөц: Үлдэгдэлтэй
- •Жор: Жортой олгоно
- •Хэлбэр: Шахмал
- •Хайрцаг дахь тоо ширхэг: 28
- •Үйлдвэрлэсэн улс: Испани
Тайлбар
Эмчийн зааврын дагуу хэрэглэнэ
Ерөнхий мэдээлэл
Хэрэглэхээ мартсан даавар агуулсан шахмалыг уух
Хэрэв даавартай шахмалыг (ягаан өнгө) хэрэглэхгүй орхигдуулсан үед дараагийн шахмал хэрэглэх хугацаа 12 цагаас бага байхад хожимдолгүй хэрэглэвэл жирэмслэлтээс хамгаалах хамгаалалт буурахгүй.
Хэрэглэхээ мартсан шахмалыг аль болох хурдан хэрэглэх шаардлагатай.
Дараагийн шахмалуудыг өрдийн дэглэмээрээ хэрэглэх хэрэгтэй.
Хэрэв дараагийн шахмал хэрэглэх хугацаа 12 цагаас хэтэрсэн (сүүлийн шахмалыг ууснаас хойшхи завсарлага 36 цагаас илүү байх) бол жирэмслэлтээс хамгаалах хамгаалалт буурч болно.
Илүү олон шахмалыг дараалан уулгуй орхих, даавартай шахмалыг (ягаан өнгөтэй) 7 хоногийн завсарлагатай уулгүй орхих тусам жирэмслэх магадлал ихэсдэг учраас гипоталамус-өнчин тархи-өндгөвчний тогтолцоог хангалттай дарангуйлахын тулд бэлдмэлийг 7 хоног тасралтгуй хэрэглэх шаардлагатай.
Ийм нөхцөлд дараах зөвлөмжийг өгч болно:
Бэлдмэлийг ууж байгаа 1дэх долоо хоногт Даавартай шахмалыг (ягаан өнгөтэй) уулгүй орхисон бол цаашилбал хоёр шахмалыг зэрэг хэрэглэх шаардлагатай байсан ч аль болох хурдан (эмэгтэй санасан даруйдаа)хэрэглэх нь зүйтэй.
Дараагийн шахмалуудыг ердийн горимоор хэрэглэх хэрэгтэй.
Дараагийн 7 хоногт жирэмслэлтээс хамгаалах хаалтын аргыг нэмэлтээр хэрэглэх шаардлагатай.
Дараагийн шахмал уухаас өмнөх хэрэглэхээ мартсан долоо хоногт бэлгийн харьцаанд орвол жирэмслэх магадлал ихтэйг тооцоолох хэрэгтэй.
Бэлдмэлийг ууж байгаа 2дахь долоо хоногт Даавартай шахмалыг (ягаан өнгөтэй) уулгүй орхисон бол цаашилбал хоёр шахмалыг зэрэг хэрэглэх шаардлагатай байсан ч аль болох хурдан (эмэгтэй санасан даруйдаа) хэрэглэх нь зүйтэй.
Дараагийн шахмалуудыг ердийн горимоор хэрэглэх хэрэгтэй.
Шахмалыг эхний удаад уулгүй орхисон 7 хоногийн хугацаанд бүх шахмалыг зөв хэрэглэсэн бол жирэмслэлтээс хамгаалах нэмэлт арга хэрэглэх шаардлагагүй.
Эсрэгээрээ хоёр, түүнээс олон шахмал уулгүй орхисон тохиолдолд дараагийн 7 хоногийн хугацаанд жирэмслэлтээс хамгаалах хаалтын аргыг нэмэлтээр ашиглах хэрэгтэй.
Бэлдмэлийг ууж байгаа 3,4дэх долоо хоногт Бэлдмэлийг хэрэглэх 3 эсвэл 4дэх долоо хоногт уулгүй орхисон бол (цаашилбал хоёр шахмалыг зэрэг хэрэглэх шаардлагатай байсан ч) аль болох хурдан хэрэглэх нь зүйтэй.
1 хоногийн хугацаанд даавартай 2-оос олон шахмал (ягаан өнгөтэй шахмалууд) хэрэглэж болохгүй!





