Зөвлөх тун: Гальвус бэлдмэлийг хоногт 100мг тунгаар метформин буюу тиазолидинедионтой хавсруулан хэрэглэнэ. 50мг тунг өглөө, 50мг тунг орой ууна.Сульфонилмочевины уламжлалын эмүүдтэй хавсруулан хэрэглэхдээ вилдаглиптиныг 50мг тунгаар хоногт 1 удаа өглөө уудаг.100мг-аас их тунгаар хэрэглэдэггүй. Хэрэв вилдаглиптинийг хоногийн дээд тунгаар хэрэглэн цусны сахарыг бууруулах зайлшгүй хэрэгцээ гарвал түүнтэй метформин, сульфонилмочевины уламжлалууд болон тиазолидинедион зэрэг чихрийн шижингийн эсрэг бэлдмэлүүдийг хавсруулах хэрэглэх боломжийг хайх хэрэгтэй.Гальвусыг элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд, ялангуяа эмчилгээний өмнө АЛТ буюу АСТ-ын түвшин хэвийн дээд хэмжээнээсээ 3 дахин ихэссэн өвчтөнд хэрэглэхгүй.